Рэди хэлэхдээ, Лхаст гарсан хэрэг гэнтийн биш. Арав гаруй жилийн турш, Түвд нь түүхэн дээр хамгийн түргэн хөгжиж, хамгаас их өөрчлөгдөж, ард түмэн хамгийн олон ашиг хүртсэн үед байж ирлээ. Гэвч Далайн хагалан бутаргаах хүчин Түвдийн нийгмийн дэвшил, эдийн засгийн хөгжил, үндэстний нягтралыг харах дургүй, бас Түвдийн ард түмний эзэн сууж, аз жаргалтай амьдрахыг харах дургүй байгаа учраас арга бүхнээр Түвдийг, цаашлаад бүх Түвд үндэстний нутгийн тогтвортой хөгжлийг эвдэн харшилж байна. Энэ хэрэг гарсаны дараа, ТӨЗР түргэн арга хэмжээ авч, гал унтраан, гэмтэж шархадсан хүмүүсийг аварсан бөгөөд зодож, балбачин, булааж дээрэмдэн, галдаж түлсэн хүчирхийлэлийн гэмт ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгсөн юм. Өнөө Лхасын байдал намдаж, нийгмийн диг журам тогтуун байдлаа сэргээж байна. Гэтэл Далайн бүлэг болон өрнөдийн орны зарим хүмүүс балмад этгээдийн зодож, балбачин, булааж дээрэмдэн, галдаж шатаасан хүчирхийлэлийн гэмт ажиллагааг " энхийн сүр үзүүлсэн" ажиллагаа гэж хэлж, ард олны амь нас эд хөрөнгийн аюулгүй байдал болон нийгмийн дэг журмийг хүнд ноцтой хохироосон энэ хүчирхийллийн хэргийг хуулийн дагуу шийтгэсэнийг харин " энхийн сүр үзүүлэгчийг дарангуйллаа" гэж хэлж байна. Жэди хэлэхдээ, эдгээр яриа нь бодит байдлыг үл ойшоосон, хар цагааныг тонгоруулсан явдал юм гэжээ.
"Дэлхийн аль ч улс орон, аль ч Засгийн газар гэсэнгүй, Лхас хотод гарсан шиг зодож цохисон, булааж дээрэмдсэн хүчирхийллийн хэрэг гарах юм бол, нийгмийн эвсэг зохицонгуй дэг журам, амар амгалан, эв сана нэгтэй сайн сайхан байдлыг балмад этгээд эвдэн бусинулахыг зүгээр хараж суухгүй юм. Энэ бол ямар ч улс орон хүлээн зөвшөөрөхгүй явдал юм гэж нотолон хэлэ болно" гэлээ.
Төвдийн Лхас хотын зонхилох дэлгүүр сэргэн ажиллаж, их дээд, бага дунд сургуулиуд ч хэвийн ёстоор хичээлэж, нийгмийн дэг журам үндсэндээ сэргээсэн юм байна. 1 2
|