• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-19 19:34:23    
Нэгдүгээр хичээл

Хятадын Олон Улсын Радио

《每日汉语》
"Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"

第一课 
打招呼

Нэгдүгээр хичээл
Мэндчилэх

     Н:Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо. "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзан мэндчилж байгаадаа баяртай байна. Би Хятадын Олон Улсын Радиогийн нэвтрүүлэгч Номиннарс. 
     Д:Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын мэргэжилтэн Ц.Дашдамба мэндчилж байна. 
     Н:ХОУР нь өнөөдрөөс эхлэн Хятад хэл заах сургалтын шинэ нэвтрүүлэг явуулах боллоо. Тэгээд энэ нэвтрүүлгийг ХОУР-гийн нэвтрүүлэгч Номиннарс би болон манайд мэргэжилтнээр ажиллаж байгаа Монгол Улсын сэтгүүлч Ц.Дашдамба бид хоёр хөтлөн явуулах юм. 
     Д:Хятад улсад ирээд 4 сарын нүүр үзэж байгаа хирнээ хятад хэлийг сайн сурч амжаагүй яваадаа бага зэрэг зовдог юм. Гэтэл өнөөдрөөс эхлэн Хятад хэл сурах нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ хэл сурах болсондоо баяртай байна. 
     Н:Та бүхэнд хүрч байгаа энэ "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" нэвтрүүлгээр бид хятад хэлний хамгийн өргөн хэрэглээний үгнүүдээс эхлэн заах болно. Мэргэжилтэн Та хятад хэлийг ямар сэдвээс эхэлж, юун тухай хамгийн түрүүнд сурмаар байна? 
     Д:Миний хувьд юуны өмнө хүмүүстэй уулзахдаа амар мэндийг нь мэдэж, ажил төрлийнх нь бүтэмжтэй эсэхийг асуудаг мэндчилгээний үг, хэллэг, өгүүлбэрийг сурмаар байна. 
     Н:За, тэгвэл бид мэндчилгээний харилцан үг, яриаг сурья. Урьдаар сурах үг, хэллэгүүдээ сонсъё.

1. 你好。
2. 你叫什么名字?
3. 这是我的名片。
4. 好久不见。

     Н:Хятад хэлэнд хүнтэй мэндлэх үгүүд олон бий. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэдэг нь "你好" гэсэн хоёр үг юм. Намайг дагаад уншаарай. 你好。
     Д:你好。 
     Н: "你" нь "та", "好"нь "сайн" гэсэн үг, "Та сайн байна уу?" гэдэг нь "你好"гэсэн үг юм. Энэ хэлбэрээр аль ч үед, ямар ч хүнтэй "你好" гэж мэндчилж болдог。 
     Д: Танихгүй хүн юм уу, эсхүүл сайн таньдаг хүнтэйгээ ч гэсэн бүгдтэй нь адилхан "你好" гэж мэндчилж болох уу? 
     Н: Тийм ээ. Хүн тантай "你好" гэж мэндчилбэл хариуд нь юу гэж хариулахаа та мэдэх үү? 
     Д: За,би бодъё, хүн надтай "Та сайн уу?" гэж мэндчилбэл би өөдөөс нь мөн "Сайн, та сайн байна уу?" гэж хариулах учиртай. 
     Н: Зөв байна. Энэ их амархан. Түүний хэлсэн үгийг давтаж хэлбэл боллоо. Намайг дагаад хэлээрэй. 你好。 
      Д:你好。 
     Н: За, одоо бид ярианы дасгалаа сонсъё.

1 2 3 4 5