Хятадын баруун хойд нутгийн хөхнуур муж нь үндэстний цөөнхүүд төвлрөн суугаа нутаг юм, түвд үндэстэн, монгол үндэстэн, хотон үндэстэн зэрэг үндэстний цөөнхүүд амьдарч байгаагийн улмаар үндэстний цөөнхийн соёлын эх баялаг ч элбэг баян юм. Сүүлийн жилүүдэд Хөхнуур мужийн засгийн газар "соёлын баялагдаа түшиж, орлогыг нэмэгдүүлэх" арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, үндэстний цөөнхийн өргөн олон малчин тариачдыг дайчилж, өөрийн үндэстнийхээ зан ааль, соёл иргэншлийн дагуу орлогоо нэмэгдүүлэх шинэ зам суваг нээн хөгжүүлэхийг удирдан, тухайн нутгийн иргэний амьжиргааны төвшнийг ихээр дээшлүүлсэн байна.
Хөхнуур мужийн Пин Ань шяний А И Сай Май үндэстний дуу бүжгийн чуулга нь 2004 онд албан ёсоор байгуулагдсан юм, тухайн нутгийн түвд монгол үндэстний залуучуудаар бүрэлдэж, гол нь үндэстний уламжлалт дуу бүжгийг тоглдог. 3 жилийн турш, энэ дуу бүжгийн чуулга нь Хятадын олон нутагт тоглож, тоглогч нь анх байгуулагдах үеийн 66 хүнээс өнөөгийн 520 хүн хүртэл нэмэгдсэн байна. Жүжигчин нарын цалин ч илэрхий нэмэгдэж, хамгийн их орлоготой нь тосгоныхаа хүнээс 10 гаруй дахинаар илүү юм. А И Сай Май дуу бүжгийн чуулгыг үндэслэн байгуулагч, Пин Ань шяний албаны хүн Ван Шуаньдэ-гийн танилцуулснаар уг чуулга эхэлж байгуулагдах үедээ Хөхнуур мужийн дотроо л зарим хотоор тоглож явж байсан юм байна. Хэдхэн өдөр тоглоод 10 мянга гаруй юаний орлоготой болсноор хүмүүс маш их зоригжсон юм. Гэрийн хүмүүс нь ч даган баясчээ. Өнөө нутгийн маш олон хүн соёлдоо түшиж, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийн үр өгөөжийг хүртэж байна гэжээ.
1 2
|