• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 19:24:56    
Хөхнуурын үндэстний цөөнхүүд соёлоор баяжих замналдаа оржээ

Хятадын Олон Улсын Радио

     Хөхнуур муж мөн Хятадын усны эх баялагийн чухал суурин газар, өргөн уудам малжих нутагтай юм. Сүүлийн жилүүдэд, байгалийн хүчин зүйл болон хэт малжих зэрэг шалтгаанаас болж, Хөхнуурийн малжих нутгийн экологийн орчин байдал нь адил бус хэмжээгээр эвдэгдсэн байна. 2003 оноос нааш, Хөхнуур муж нь "малжихийг багасгаж, бэлчээрийг сэргээх" стратегийг хэрэгжүүлж, хөдөө нутагт амьдарч байгаа түвдчүүд, монголчуудын хот орохыг урамшуулсан байна. Шинэ амьдралын хэлбэрт зохицуулахын тулд холбогдох байгууллага нь тариачин малчинд суух байр өгөх, мэргэжлийн сургалтад хамруулахын зэрэгцээ нийгмийн олон хүчнийг дайчилж, түвд монголчуудын дуу бүжигтээ авьяастай онцлогийг бадруулж, ардын зан аалийн аялал жуулчлал, дуу бүжгийн тоглолт зэргийг ихээр хөгжүүлсэн юм.

     "Соёлдоо түшиж, орлогоо нэмэгдүүлэх" арга хэмжээний үр өгөөжийг нутгийн иргэд үнэхээр өргөнөөр эдлэжээ. Эдгээр үр бүтээл нь Хөхнуур мужийн засгийн газар болон олон байгууллагын хүч хөдөлмөртөй салж чадахгүй юм. Хөхнуур мужийн Соёлын танхим нарийн төлөвлөгөө тогтоож, төлбөргүйгээр үндэстний дуу бүжгийг сурах дэмжаа эрхэлсэн байна. Үүний зэрэгцээ энэ ажиллагаа нь аж ахуйн нэгжүүдийн хүчтэй дэмжлэгийг олжээ. Дуу бүжгийн сургалтын ажлыг хариуцсан Да Ү Тай компанийн захирал Ван Шиобүө хэлэхдээ, Хөхнуур муж нь үндэстний дуу бүжгээр маш баян нутаг юм, түүнийг цаашид нээн хөгжүүлж дэлгэрүүлэх ёстой. Хөдөө нутгийн үндэстний цөөнхүүдийг сутгалтад хамруулах нь тэд нарын дуу бүжгийн ур авьяасыг дээшлүүлж, ажлаар хангагдах нөхцөл чадавхтай болгож байгаагаар барахгүй Хөхнуурын үндэстний соёлын нөөц баялагийг цаашид хөгжүүлж чадах юм гэжээ.


1 2