《每日汉语》 "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"
第十课 谈工作 Аравдугаар хичээл Ажил ярих
Н:Өнгөрсөн хичээлээр бид сэтгэлээ яаж илтгэх тухай сурсан. Одоо байнга хэрэглэгддэг хэдэн өгүүлбэрийг давтацгаая. Урьдаар бид өнгөрсөн хичээлийнхээ ярианы дасгалыг давтаж сонсьё.
Ярианы дасгал 1 对话一
A:怎么了? B: 我肚子疼。
Ярианы дасгал 2 对话二
A:你别再吸烟了。 B:我知道有害健康。
Ярианы дасгал 3 对话三
A:你在学校还好吗? B:我很想家。
Н:Сая бид өнгөрсөн хичээлээ давтлаа. Одоо өнөөдрийн сурах өгүүлбэрүүдээ үзье. Гол гол жишээнүүдийг эхлээд сонсоорой. 你每天几点上班? 你每天几点下班? 你以前做过什么工作? 你在这里工作多长时间了? Д:Өдөр бүр хэдэн цагт ажилдаа явдаг юм бэ? гэж найзууд маань надаас байнга асуудаг. Би 9—17 цагийн хооронд ажиллах хэрэгтэй л дээ. Номио оо. Хэрвээ би тэднээс ажиллах цагийг нь асуух гэвэл Хятадаар юу гэж асуух юм бэ? Н:Ингэж хэлнэ:你每天几点上班? Д:你每天几点上班? Н: "你" гэдэг нь "чи" гэсэн үг. Өмнө нь олон гарсан л даа. Д:你 Н: "每天" гэдэг нь "өдөр болгон" гэсэн үг. Д:每天 Н: "几" гэдэг нь "хэд" гэсэн үг. Д:几 Н: "点" цаг гэсэн утгатай үг. Д:点 Н: "几点" гэдэг нь энд "хэдэн цаг" гэсэн утгатай. Д:几点 Н: "上班" гэдэг нь "ажиллах" гэсэн үг болно. Д:上班 Н: Чи өдөр бүр хэдэн цагт ажилдаа явдаг юм бэ? 你每天几点上班? Д: "你每天几点上班?" гэж ярьж сурлаа. Номио оо. Хэрэв би найзаасаа ажил чинь хэдэн цагт тардаг вэ ? гэж асуух гэвэл Хятадаар чухам яаж хэлэх вэ? Н:Сайхан асуулт тавилаа. "你每天几点下班?" гэж асуугаарай. Д: 你每天几点下班? Н:Зөв хариуллаа. "下班" гэдэг нь "ажил тарах" гэсэн үг. Д: 下班 Н: Одоо бид эхний дасгалыг сонсье.
1 2 3 4 5
|