• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 08:39:25    
Бидний тухай

Хятадын Олон Улсын Радио

    ХОУР 1964 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол хэлээр нэвтрүүлэг явуулж эхэлснээс одоог хүрч иртэл 42 дэх жилдээ байна. 40 гаруй жилийн турш Монгол хэлний нэвтрүүлэг нь Монгол улсын сонсогчиддоо Хятад орныг танилцуулахын зэрэгцээ, олон улсын үйл явдал, Хятад-Монгол хоёр орны найрсаг хэлхээ холбоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүйцэд мэдээлж, Хятад Монгол хоёр орны ард түмний бие биеийн ойголцол, найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголын сонсогчдын талархлыг хүлээсэн байна. Монгол хэлний нэвтрүүлэг сонсогчдынхоо анхаарал халамжаар өсөн хөгжиж, агуулга нь улам баяжиж байна. Одоо Монгол хэлний нэвтрүүлэг өдөр бүр сүүлийн үеийн мэдээ, цаг үеийн мэдээлэл, тусгай нэвтрүүлгүүдээс бүрдсэн нийт 6 цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна. Үүнд тодруулан хэлэхээс, анх манай радио 2002 оноос Улаанбаатарт, энэ 2006 оноос манай Дархан хотод өдөр бүр FM-ийн нэвтрүүлэг тус тус явуулсаар байна. Манай нэг өдрийн нэвтрүүлэг нь бүтцийн хувьд эхлээд сүүлийн үеийн мэдээ, дараа нь цаг үеийн мэдээлэл, тусгай нэвтрүүлэг эдгээрээс бүрддэг байна. Тусгай нэвтрүүлгүүдэд олон талын агуулгыг багтааж, өнөөдрийн Хятад улсыг Монгол улсын болон дэлхийн аль ч оронд байгаа Монгол хэлтэнд танилцуулж байна.

    Манай тусгай булангуудад нэгдэх өдөр "Нийгмийн амьдрал", "Бээжингийн мэдээлэл", хоёрдох өдөр "Эдийн засгийн мэдээлэл", "Аялал жуулчлал" нэвтрүүлэг, гуравдах өдрийн нэвтрүүлгээр "Соёл урлаг", "Боловсрол, шинжлэх ухаан эрүүл мэнд", дөрөвдөх өдөр "Үзсэгэлэнт сайхан миний нутаг", "Урын сан, уран зохиолын нэвтрүүлэг", тавдах өдөртөө "Найрамдлын гүүр" , Монгол улсын оюутнуудыг оролцуулсан "Сайн байна уу? Монгол орон" нэвтрүүлэг, хагас сайндаа "Бямба гаргийн дуу хөгжмийн нэвтрүүлэг", "Уянгийн хэмнэл " нэвтрүүлэг, бүтэн сайндаа "Ням гариг буюу 2008 олимпын Бээжин" , "Хөгжим мэдээллийн хөтөлбөр" зэрэг нэвтрүүлгийн булангууд байдаг бөгөөд, нэгдэх өдрөөс бүтэн сайн өдөр болтол бүх тусгай нэвтрүүлгүүдийн араас нь өдөр болгон 10 минутын хятад хэлний заах нэвтрүүлгийн булантай юм. Манай нэвтрүүлгийн бүх булангууд нь сонсогчдын маань анхаарал сонирхолыг татах болоосой гэдэгт бид хүсэн найдаж байна.

    Бид агаарын цэнхэр долгион болон захидал, интернетээр радио сонсогч болон сүлжээ ашиглагчтайгаа дотонын харилцаатай болоод байна. Адил бус улс орон газар нутгаас захидал имайл авах бүр редакцийн бүх нөхөд баярлаж урамшдаг бөгөөд нэн онцгойлон сонсогчид сүлжээ ашиглагч маань захидал имайлдаа бидний хүчин чармайлт болон өчүүхэн бага амжилтыг үнэлэн сайшаах бүр, бид ч сэтгэл догдлон ихэд баярлаж,та нараараа бахарахдаг билээ.

    Сүүлийн жилүүдэд бид нэвтрүүлгийн цар хүрэгээ нэмэгдүүлэх талаар тодорхой хэмжээний ажил хийснээс гадна, ажил үйлсийн талаар ч нэлээд хөгжил дэвшилттэй болсон байна. Манай Монгол хэлний нэвтрүүлэг 2002 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсын нийслэл Улаанбаатарт FM-аар цацах болж, нэвтрүүлгийг маань нийслэлийн ойр хавийн маш олон хүн хүлээн авч сонсох боломжтой болж, үр нөлөө маань ч нэмэгдсэн байна. Улаанбаатар болон хотын ойр хавийн районы сонсогчид FM-ийн долгионоор манай нэвтрүүлгийг сонсох боломжтой болсноор сонсогчдын тоо нэмэгдэж, сонсогчдын шинэ клуб байгуулагдсан байна. Энэ оны 3-р сарын 1-ээс эхлэн Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний нэвтрүүлэг Улаанбаатар, Дархан хотод FM-ийн долгионоор нэвтрүүлэг явуулж эхэллээ. Манай долгионы байр бол Улаанбаатарт FM 100.9, Дарханд FM 103.7 юм. Манай нэвтрүүлгийн цаг ч нэмэгдээд өдөр бүр 6 цагаар цацах болсон байна. Баярлууштай нь ахмад сонсогчид маань манай нэвтрүүлэгт анхаарлаа байнга хандуулж байгаагаас гадна залуу сонсогчид олноор нэмэгдлээ. Тэд Хятад орныг мэдэж, ард түмнийг маань ойлгохыг хүсч, хятад хэл сурах явдлыг чухалчилдаг болж байна.

    Хятад, Монгол хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоо нэмэгдэж байгаа нь тэдэнд өргөн боломж олгож байна. Манай радио сонсогчдынхоо хүсэл сонирхолыг улам сайн хангахын тулд, сүүлийн жилүүдэд уламжлалт радио нэвтрүүлгээ хөгжүүлэн чанаржуулахын зэрэгцээ гадаад мэдээллийн шинэ зам суваг болох интернетын сүлжээгээр нэвтрүүлэг явуулж байгаа юм. 2003 оны 12-р сарын 28-ны өдрөөс манай радиогийн гадаад хэлний 38 редакцийн нэвтрүүлэг цөмөөрөө вэб хуудас ажлуулж эхэлсэн юм. Монгол хэлний вэб хуудас 2003 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн интернетын сүлжээнд албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Монгол хэлээр сүлжээ ашигладаг үзэгч, сонсогчид болон сүлжээ хэрэглэгчид https://mongol.cri.cn гэсэн хаягаар интернетын сүлжээнд холбогдож, манай вэб хуудсыг сонирхон уншиж манай ажлыг үнэлэж байна.

    Монгол хэлний редакцийн ажил нь сонсогчдын анхаарал, дэмжлэгтэй салшгүй холбоотой юм. Сонсогчдын маань анхаарал дэмжлэг бидэнд ажлын эрч урам хайрлаж хүч сэлбэдэг. Хятад орныг ойлгох хүсэлтэй гадаадын сонсогч түмэндээ мэдээ мэдээлэл авах боломжийг нь өргөтгөхийн төлөө 2005 оны хоёрдугаар улирлаас бид Монгол хэлээр "Цэнхэр долгион" гэдэг 4 хуудас бүхий улиралд 4 хугацаатай сонинг редакторлон гаргалаа. Тэр цагаас хойш, бид радио сонсогчид, сүлжээ хэрэглэгчиддээс гадна бас ХОУР-гийн уншигчидтай болсон байна. Энэ ялдамд хэлэхээс цаашид бид улам чармайн ажиллаж, радио нэвтрүүлэг, интернетийн нэвтрүүлэг, сониноо улам чанаржуулж, та бүхэндээ улам сайн үйлчлэхийг хичээнэ.

    Та бидний харилцах хаяг: Бээжин. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакци.

    Индекс:100040.

    Та бас манай вэб хуудсанд хандаж манай сүлжээн дээрээс сонирхосон мэдээллээ авч болох бөгөөд E_mail-аар бидэнтэй харилцаж болно.

    Манай вэб хуудас: https://mongol.cri.cn

    Манай E_mail-ийн хаяг: mon@cri.com.cn
                                            mongol@chinabroadcast.cn

    ХОУР-гийн Монгол хэлний редакцийн харилцах утас: 010-68892196, 010-68892198

    Факс: 010-68892196

     通讯地址:北京 中国国际广播电台蒙古语广播部

     邮 编:100040