Ши Жиньпин Өвөр Монголын Улаанцав хотод ажиллаж байна

Ши Жиньпин Өвөр Монголын Улаанцав хотод ажиллаж байна

16-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин "ногоон хөгжил" бол өндөр чанартай хөгжлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр өндөр чанартай хөгжил болон өндөр стандартад нийцсэн байгаль орчныг хамгаалахыг тэнцвэртэй авч үзэхийг уриалж, уул, ус, ой мод, тариалан, нуур, бэлчээр, цөлийг цогцоор нь хамгаалж, системтэйгээр зохицуулах шаардлагатайг онцоллоо. Мөн экологийг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн замыг тууштай баримтлахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг хязгаарлах, ногоон бүсийг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлуудыг уялдуулан зохицуулахыг үүрэг болгов. 16-ны үдээс өмнө Ши Жиньпин Өвөр Монголын намын хорооны дарга Ван Вэйжун, Өвөр Монголын Засаг дарга Бао Ган нарын хамт Улаанцав хотод очиж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийлээ.
16-Oct-2026
Ланьцанжян мөрний эрэгт Хятад, Лаос, Мьянмар, Тайландын хууль сахиулагчид кино урлагийн гайхамшгийг хамтдаа мэдрэв

Ланьцанжян мөрний эрэгт Хятад, Лаос, Мьянмар, Тайландын хууль сахиулагчид кино урлагийн гайхамшгийг хамтдаа мэдрэв

10 дугаар сарын 17-нд Юньнань мужийн Шишуанбаньна-Дай үндэстний өөртөө засах жөүгийн Жинхун хотын Жинха цагдаагийн боомтод “Ил задгай кино театр” төслийн хүрээнд Хятад, Лаос, Мьянмар, Тайландын Меконг мөрөн дэх хамтарсан эргүүл, хууль сахиулах ажиллагааны тусгай үзвэр боллоо. Меконг мөрөнд хамтарсан эргүүл, хууль сахиулах ажиллагаанд оролцдог дөрвөн улсын 200 орчим алба хаагч Ланьцанжян мөрний эрэгт цуглан, “Цонхны цаана гэрэлтэх цэнхэр гараг” киног хамтдаа үзэв. Тус бүтээл нь Хятадын 8K нягтаршилтайгаар зураг авсан анхны сансрын тухай кино бөгөөд Хятадын гурван сансрын нисэгчийн өнцгөөс уудам сансар огторгуйн үзэмж, сансрын нислэгийн өдөр тутмын амьдралын нарийн дүр зургийг харуулжээ. Мөн хүн төрөлхтөн зовлон жаргалаа хуваалцан, хувь заяагаа хамтдаа цогцлох нэгдмэл цогц болох үзэл санааг илэрхийлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрч, гүнзгий сэтгэгдэл төрүүлэв.
18-Oct-2026
2026 оны Хөх мөрний гурвалжин хойгийн олон улсын залуу кино уран бүтээлчдийн кино долоо хоног нээлтээ хийлээ

2026 оны Хөх мөрний гурвалжин хойгийн олон улсын залуу кино уран бүтээлчдийн кино долоо хоног нээлтээ хийлээ

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд дарга, Хятадын Төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн, Жэжян мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн дарга Лю Же нар нээлтийн ёслолд оролцож, Жэжян мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Нинбө хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Чэн нарын зэрэг холбогдох албан тушаалтнууд хамтдаа 2026 оны Хөх мөрний гурвалжин хойгийн олон улсын залуу кино уран бүтээлчдийн кино долоо хоногийг албан ёсоор эхлүүлэв. Энэ удаагийн кино долоо хоногийн хүрээнд нээлт, хаалтын ёслол, “Залуу кино уран бүтээлчдийн төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Хятадын кино урлагийн шинэ хүч” форум, кино үзвэр, сэдэвчилсэн арга хэмжээ, “Кино +” зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.
18-Oct-2026
МЭДЭЭ
Видео