Будла ордон нь Хятадын Түвдийн өөртөө засах районы Лахс хотын төвт оршдог, өнөөгөөс 1300 гаруй жилийн түүхтэй болсон юм. Тэр нь мөн далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн, хамгийн бүрэн бүтэн хадгалагдаж байгаа эртний барилгууд болно.
Манай тооллын 7-р зуунд түвдийн ван, тан гүрний Вэнь Чэн гүнжийг хатнаа болгон буулган авахын тулд энэ ордныг байгуулсан юм. Будла ордныг уулны энгэр түшүүлэн байгуулж, ордны гол байшин нь 13 давхар байгаа, чулуу модны бүтэцтэй. Өнөөдрийн байдлаар нийт талбай нь 400 мянган хавтгай дөрвөлжин метр юм. Удаан жилийн турш, барилгын бүтэц болон байгалийн орчны өөрчлөлтөөс болж, будла ордны суурь нь доош сууж, хананд цав гаран, модон тулгуур нь идэгдэх зэрэг байдал гарсан байна. Хятадын Засгийн газар өнгөрсөн зууны 50-аад оноос нааш, ялангуяа сүүлийн 20 жилд будла ордонд их хэмжээгээр засвар хийх ажлыг тасралтгүй эрчимжүүлсэн юм.
1 2 3 4 5
|