1959 оноос эхлээд, Хятадын засгийн газар засварын тусгай мөнгийг байнга санхүүжүүлдэг бөгөөд 1989 он болон 2002 онд асар хэмжээний хөрөнгө оруулж байгад будла ордонд өргөн цар хэмжээтэй засвар хийсэн байна. Будла ордны удирдах газрын дарга Чянбакелзан танилцуулж хэлэхдээ, 1989 оноос 1994 оны хугацаанд Хятадын төв засгийн газар будла ордны эхний ээлжний засварын ажилд 53 сая юаний хөрөнгө оруулж, хүнд эвдэгдсэн газруудыг бэхэлсэн юм. Хэдхэн жилийн дараа хоёрдох ээлжний засварын ажлыг эхлүүлж, тухайлбал 2002 онд Хятадын Засгийн газар дахин 170 сая юань санхүүжүүлж, өнөө хүртэл хийгдэж байна гэжээ.
1 2 3 4 5
|