Сун Фэй дунд сургуульд суралцаж байхаасаа бүх хятадын олон төрлийн үндэстний хөгжмийн тэмцээнд байнга оролцож, хэд удаа том шагнал авсан юм. Сун Фэй дотоод гадаадын олон удаагийн тэмцээнд шагнал авч байсан юм. Дэлхийн олон газарт олон удаа хүрч айлчлан тоглосон бөгөөд Хятадын хөгжимчдийн төлөөлөгчийн хувиар, Америкийн Karnegie Hall, Австрын Венагийн Golden Concapt Hall зэрэг алдарт хөгжмийн танхимд хятадын хөгжмийг хөгжимдсэн юм.
Хорьдугаар зууны ерээд оноос хойш, Сун Фэй байнга Жэн Сяо ингийн эмэгтэйчүүдийн филормоныг даган Хятадын олон газрын их дээд сургуулуудаар хүрч тоглолт гаргаж, хятадын үндэстний хөгжмийг түгээмэлзүүлэх ажил хийж ирсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр бас Европд хүрч тоглоод маш их амжилт олсон байна. Нэг удаа дахилтын тоглолтод Сун Фэй хуучраар Корсаковын " зэрлэг зүгий ниснэм" гэсэн хөгжмийг хөгжимдсэнд өрнөдийн үзэгчид маш гайхан баярласан юм.
1996 онд Сун Фэй Хятадйн үндэстний хөгжмийн урлагийн тавцан дээр гяларч яваа есөн залуу хүүхэнчүүдтэй хамтаар " есөн хүүхэний хөгжмийн анги" гэсэн үндэстний хөгжмийн жижг анги бүрэлдүүлж, үндэстний хөгжмийг нэвтрүүлэн дэлгэрүүлэх, судлах, тоглох ажил хийсэн байна. Тэд өөрсдөө, мөн өөрсдийнхөө хөгжимдэж байгаа хөгжмөөрөө Хятадын уламжлалт үндэстний хөгжимд шинэ хүч сэлбэж, үндэстний хөгжмийн талаарх хүн ардынхаа цоо шинэ танилтыг сэргээн уриалсан байна.
1 2 3
|