1998 он болон 1999 онд Сун Фэй Хятадын Үндэстний Хөгжмийн чуулгийг даган хоёр удаа Венагийн алтан танхимд тоглолт гаргаж, Сун Фэйгийн хөгжимдсэн хуучрын хөгжим нь гадаадын сонсогчдын сэтгэлийг маш их хөдөлгөсөн юм.
1999 онд сун Фэйгийн хөгжимдэх урлагийн түвшин оргилдоо хүрч байсан юм. Тэхэд тэр цаг мөчөд сун Фэй багш болж, нэн олон хүнд эрдэм мэдлэгээ сургах ажил сонгосон байна. Энэ нь аавынхаа нөлөөг хүртсэнээс болсон төдийгүй нэн чухал нь олон олон залгамжлагч хүмүүжүүлэхийн төлөө юм. Өөрийнхөө бие сэтгэл хамгаас сайн байгаа үед нэн олон залуучуудтай хамтаар үндэстний хөгжмийн шилдэг талыг уудлах бол миний хамгийн гол зорилго болох юм гэж Сун Фэй ярьж байпаг.
2002 онд Сун Фэй Бээжинд " утаст хөгжмийн арван гурван эрдэм" гэсэн гоцлол хөгжмийн концерт эрхэлж, концерт дээрээ Сун Фэй хуучир, гао хуу, төрийн ятга, пипа зэрэг арван гурван төрлийн хөгжмийн зэмсэгээр хөгжимдээд, хөгжмийн салбарыннханд маш их тусгал гаргаж, концерт нь асар их амжилтад хүрсэн юм.
Сун Фэйгийн төлөөлөх бүтээл: " Эр чуань булагт сарны гэрэл туснам", " Кун шан ниао юй", " цагаан хэрмийн тухай сэтгэгдэл" зэрэг байна. 1 2 3
|