Бээжин хотын Ботаникийн хүрээлэн буюу ургамалын цэцэрлэгт хүрээлэнд очлоо. 4 дүгээр сарын сүүлчийн энэ өдрүүдэд ургамлын хүрээлэн гойд үзэсгэлэнтэй байна. Дэлбээгээ дөнгөж нээсэн түмэн төрлийн цахирмаа цэцгүүд өнгө булаалдаж, засч чимэглэсэн олон зүйлийн мод ургамлууд нялх ногоон өнгөөрөө. Энд 2000 зүйлийн цахирмаа, 100 настай бонсай, тоор, лийрийн мод гээд өдөржин зугаалсан ч үзэж дуусамгүй олон зүйлийн ургамал бий. Дотроо халуун орны мод ургамлыг тарималжуулсан хүлэмжийн цэцэрлэгт хүрээлэнтэй.
1 2 3 4 5 6 7 8
|