• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 15:48:26    
Түвдийн оршин суугчид нарны эрчим хүчийг ихээр ашиглаж байна

CRI

     Хятадын Түвдийн өөртөө засах район нь далайн төвшнөөс маш өндөрт өргөгдсөн болохоор "нарнаас хамгийн ойрхон газар" гэдэг. Өнөөдрийн байдлаар, түвдийн нэн олон эгэл иргэд нарны эрчим хүчийг ихээр ашиглах болжээ. Нарны эрчим хүчний зуухаар ус буцалгах, бие угаах зэрэг нь орчин үеийн амьдралын арга хэлбэр болсон байна.

     Цүө Мү нь Түвдийн Лахс хотын хүн юм. Өнгөрсөн жил тэрээр нарны эрчим хүчээр ус халаах төхөөрөмжийг авсаны хойно амьдралд нь ихээр өөрчлөлт гарсан юм. Тэрээр хэлэхдээ, өнөө ногоо угаах, хоол хийх, халуун усанд орохд бүр дөхөм болсон, өглөө нь хүйтэн усаа хийчихвэл орой нь халуун болдог. Өнгөрсөнд нэг тогоо ус буцалгахын тулд бүгд гэрээ утаа болгодог байжээ гэжээ.

     Нарны эрчим хүчийг уламжлалт эрчим хүчтэй харьцуулбал цэвэр, байгаль орчныг бохирдуулахгүй, нөхөн сэргэгдэж чадах зэрэг давуу талтай юм. Уламжлалт эрчим хүч өдөр ирэх тутам дутагдаж байгаа байдалд нарны эрчим хүч нь дэлхийн хэмжээнд дэлгэрүүлж байгаа ногоон эрчим хүч болсон байна. Түвдийн өөртөө засах районд энэхүү ногоон эрчим хүч нь нэн ч өвөрмөц давуу талтай. Түвдийн өөртөө засах районы эрчим хүчний судалгааны үлгэр жишээ төвийн Ван Хайшян танилцуулж хэлэхдээ, бидний хэлж байгаа эричм хүч нь нэг нь нарны гэрэл тусах хугацаа, нөгөө нь нарны гэрлийн хурцны хэмжээг зааж байгаа юм. Түвдийн нар тусах дундаж хугацаа нь 3000 цаг орчим, хурцны хэмжээгээр хэлэхд энгийн гэрлээс 20 хувь өндөр байдаг гэжээ. Түвд нь Хятадын нарны эх баялагаар хамгийн элбэг нутаг юм, дэлхийд ч тэргүүн байранд жагсаагдаж байна гэжээ.

1 2