Түвдийн өөртөө засах район өндөрлөгийн цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлэхийг чухалд үзсээр ирж, урьд хожид "түвдийн нарны гэрлийн төлөвлөгөө" "шинжлэх ухаанч гэрлийн төлөвлөгөө" "түвдийн а ль нутгийн гэрэл цахилгааны төлөвлөгөө" зэрэг нийгэм болон эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь түвд нутгийн цахилгаан эрчим хүчний хөгжил болон үйлдвэрлэлийн алхааг түгэтгэжээ. Ван Хайжян цааш нь танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн зууны наяад оноос түвд нутагт нарны эрчим хүчийг хэрэглэж эхэлсэн, 20 гаруй жилийн хөгжлөөр нэлээд өргөн хэмжэтэй болсон байна. нарны эрчим хүчний зуух гэхлээр 250 мянга гаруйг ашиглаж байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд нарны эрчим хүчний бүтээгдхүүн эгэл иргэдийн амьдралд гүнзгийрэхийн хэрээр өргөн олон түвд иргэд нь шинждлэх ухаан техникийн үр өгөөжийг үнэнхүү эдлэж чадсан юм. Түвдийн өөртөө засах районы орон нутгийн засгийн газар ч нарны эрчим хүчийг ашиглахыг маш чухалд үзэж, энэ салбар дахь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар, түвд нутагт иргэдийн нийдэм хэрэглэж байгаа нь нарны эрчим хүчний зуух болон халаалтын төхөөрөмж болно. Хойшид цагийн удирдлалатай нарны эрчим хүчний гэрэл, оршин суугчдын хорооллын халаалт зэрэгд нэн өргөнөөр ашиглахаар төлөвлөж байна гэж холбогдох хариуцлагатан хэлжээ. 1 2
|