19-ний өдрийн 14 цаг 28 минутад, өөрөөр хэлбэл 7 хонгийн өмнө Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдөлсөн мөн мөчид нийт Хятадын ард түмэн энэ газар хөдлөлтөд нас барсан хүмүүст зориулан гурван минут номхон зогсож эмгэнэл илэрхийлэв. Олон газрын авто машин, галт тэрэг, хөлөг онгоц чагналдаж, агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах сэрэмжийн дохиог олон хотод дугаргав. Хятадын удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нар нийт Хятадын ард түмэнтэй хамтаар эмгэнэл илэрхийлэв.
1 2 3 4 5 6 7 8
|