"Бид гамшигт өртсөн хэдэн мянган хүн байгаа Мяньян хотын Жиүжөү спортийн ордонд очлоо, үдээс хойнын 2 цаг 28 минутийн үеэр Жиүжөү спортийн ордны агаарт сэрэмжийн тохионы дуу дуурсаж, гамшигт өртсөн бүх иргэд өөрийн нутаг Бэйчуань руу хандаж эмгэнэл илэрхийллээ. Хүмүүс нутгийн зүгт хандаж хүнд сэтгэлгээтэйгээр нулимс мэлмэрүүлж, чадхын хир сэтгэлээ дараж байлаа. Гэхдээ л хүмүүсийн дундаас бэхтрэн эмгэнэх чимээ соностож байв. Гашуудал илэрхийлэхээс өмнө, бид олон хүмүүстэй уулзаж ярилцсан. Энэ их гамшгийг бид хэзээ ч мардахгүй, гамшигт эндсэн хүмүүсийнхээ төлөө ч гэсэн сэтгэлээ чангалж, гэр орноо сэргээн байгуулж, сайхан амьдрах болно гэж тэд нар бидэнд ярьж байлаа."
1 2 3 4 5 6 7 8
|