• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-29 15:18:56    
Зурагшиг сайхан үзэмжтэй Дүн шин хот

CRI

      Хятад улс бол олон үндэстэн ястантай орон. 20 мянга гаран хүн амтай Жин үндэстэн нь Гуаншигийн өмнөд нутгийн Дүншин хотод нутаглан оршин сууж аж төрж байна.

      Дүн шин хот нь Хятад Вьетнамын хилийн районд байдаг. Баруун болон өмнө талаараа Вьетнамын Манге хоттой Вэйлүн голоор алслагдаж, зүүн өмнө талаараа Вэйбүвань буланг хөвөөлж байна. Энд аж төрж байгаа Жин үндэстэний ард түмэн загас агнахыг гол ажил төрлөө болгож байгаа. Жин үндэстэн "харсан хүн хувьтай байдаг" гэдэг зан үйлээ одоод болтол хадгалсаар буй. Тухайлбал ганжиг дүүрэн загастай ирж яваа загачдын онгоцтой тохиолдсон хүн онгоцноос хэдэн загас аваад явахад, түүнийг буруутгахгүй юм. Жин үндэстний хүмүүс халуун зочломтгой сэтгэлээр зочин гийчдээ угтаж, агнасан загасаараа дайлан зочилж, эгэл борогжуун, тайван чөлөөтэй тэнгисийн эргийн амьдарал ахуйг зочиддоо ойлгуулдаг байна.

      Жин үндэстний баяр наадам нь хань үндэстэнтэй адил Цагаан сар, таван сарын шинийн тавний баяр, намрын ургацын баяр байдгаас гадна, билгийн улрилын 6-р сарын 10-ны "дууны баяр" нь хамгийн баяр ёслолын байдалтай, хамгаас хөл хөгжөөнтэй баяр болох юм.

      "Дууны баяр " нь дуу дуулж сэтгэлээ илтгэнэ, дуу дуулахаар дамжуулан найз нөхөдтэйгөө уулзана, дуу дуулахаар дамжуулан тэнгисийн сахиусыг хүндэтгэсэн сэтгэлээ илтэгдэг байна.

      "Дууны баяр" болоход Жин үндэстний эрэгтэй эмэгтэй хөгшин залуус баярын өдрийн хувцсаар хувцаслаж, Дүн шин хотоос 15 километрийн тэртээх Ха-тинд хуран цугларцгааж, барялан хөөрөлдөж, дуулан цэнгэцгээдэг байна.

1 2