Тэнгисийн эрэг дагаад Дүншин хотоос зүүнш явбал Чин чжөү хотын Сань ня булан гэж байгаа. Энд долгио хаялсан цэнхэр далай, торгон элстэй далайн тан, хачин сонин хэлбэртэй хад чулуу байдаг бөгөөд далайн долгионыг дагаад дүүлэн харайлдах далайн гахайнууд сонирхол татна.
Хүмүүсийн сонирхлыг маш их татдаг далайн гахай нь сэргэлэн цовоолог, дотно найрсаг, уян зөөлөн зан авиртай байдаг. Сань нян булан нь "Хятадын цагаан далайн гахайн нутаг" гэдэг сайхан цолтой. Энд далайн гахайг сонирход хамгийн аятай юм. Биеийн зонхилох нь цагаан өнгөтэй, хэвлий, сүүлээрээ ягаан улаан өнгөтэй цагаан далайн гахай нь Хятадын нэгдүгээр зэргийн хамгаалах амьтан юм. Сан нян буланд хэдэн зуун цагаан далайн гахай байгаа, жилийн 4 улрилд далайн гахайг ойроос харж сонирхож болно. Загасчид загас агнахаар далайд гарах юм уу жуулчид далайгаар жугаалж явахад далайн гахай онгоц даган эргэлдэж, наадан тоглож байдаг.
"Сань нян булан"-гийн тухай сайхан домог байдаг. Эрт дээр үед 3 залуу эр загас агнахаар далайд гараад буцаж ирээгүй гэнэ. Тэд гурвын гэргий нь нөхрийнхөө далайд гарсан зүг рүү өдөр өдөр, сар сар, жил жил мөрөөдөн мөрөөдөн харсаар байгаад 3 хэсэг чулуу болон хувирч гэнэ. Энэ 3 хүүхний сайхан сэтгэл, цайлган санаанд загачид сэлтэг тогдолж, загачдын тосгоноо сань нян булан буюу 3 хүүхний булан, 3 хэсэг чулууг гурван хүүхний чулуу гэмээн нэрлэж гэнэ. 1 2
|