Соёлын хүрээлэнгийн хариуцлагатан Лей рунзэ уг хүрээлэнг анх байгуулсан зорилтын тухай хэлэхдээ, Нинша нь хотон үндэстний өөртөө засах район болно. Мөн Хятадын хотон үндэстний төвлрөн суусан нутаг юм. Хятадын хотон үндэстний хүн ам 10 сая шахам байгаа, үүний дотрох 2 сая гаруй нь Ниншад амьдарч буй. Урт хугацааны турш хотон үндэстний түүх соёлыг төвлрөн харуулах газар байгаагүй. Аялал жуулчлал соёл боловсролын тааруухан нөхцлийг сайжруулахын тулд Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы засгийн газар нь энэ соёлын хүрээлэн болон хотон үндэстний музейг байгуулсан байна гэжээ. Хотончуудын соёлын хүрээлэнгийн онцгой үүргээс болж, түүнийг байгуулсан тухайн үеэс орон нутгийн засгийн газар чухалд үзсээр иржээ.
1 2 3 4 5
|