Хотон үндэстний соёлын хүрээлэнгийн дотрох гол барилга нь хотон үндэстний музей болно. Энэ музей нь 5 үзэсгэлэнгийн газраар бүрэлджээ. Хотон үндэстэн болон исламын шашинтэй холбоотой дотоод гадаадын хэдэн мянган түүхэн материалыг хуримтуулсан байна. Мөн хотон үндэстний бүрэлдсэн түүх соёлын эх сурвалж, исламын соёл иргэншлийн үйл явц, Хятадын хотон үндэстний өвөрмөц соёл зан ааль, хотон үндэстний Хятадын түүхэнд үзүүлсэн чухал хувь нэмэр, Ниншагийн хотон үндэстний бүрэлдэл хөгжлийг адил бус талаас бүрэн харуулсан юм.
Хотон үндэстний музейг ажиллуулсны дараа, дотоод гадаадын олон жуулчны сонирхолыг ихээр татжээ. Кувейт, Йемен, Иран, Пакистан, Египет зэрэг исламын орнуудын элчин сайд, эрдэмтэн мэргэжилтнууд урьд хожид энэ музейтай танилцаж, өндөр үнэлгээ өгсөн байна. Тэд мөн энэ музейтай хамтран ажиллаж, исламын түүхийн дурсгалт зүйлүүдийг хандивлахаар илэрхийлжээ. 1 2 3 4 5
|