ХанЧжөү хотын Хэ Фан гудамж нь Хан Чжөгийн нэрт уул- Ү-шань уулны бэлд байдаг. Шихү нуурын дэлхийн түүхийн соёлын өвийг мэдүүлэхийн бүрэлдэхүүн хэсэг нь юм. ХанЧжөүгийн түүх соёлыг хамгаас харуулж чадах гудамжны нэг билээ.
Хан Чжөү хот нь 880 гаруй жилийн өмнөх Өмнөд Сүн улсын нийслэл байжээ. 460 метр урт, 12 метр өргөн Хэ Фан гудамж тухайн үед Хан Чжөүгийн соёл, худалдааны төв байв. Одоогийн Хэ фан гудамж нь эртний барилгыг хадгаж, гудамжны хоёр хажуугаар модон бүтэцтэй, хөх вааран тоосготой эртний өнгө аястэй байшинууд буй. Гудамжны хоёр хажуугаар бас худалаа дэлгүүр, эмийн пүс байдаг. Ардын урлагчид ч уран эрдмээ тоглон үзүүлдэг байна.
1 2 3 4 5
|