Хэн фан гудамжинд орох газарт зогсоо хэвтээ 100 хүүхэдтэй майдар бурханы хүрэл хөшөө буй. Энэ нь орчин үеийн нэрт уран сийлбэрч том мастер Жү Бинюаний бүтээл болно. Майдар бурхны хүрэл хөшөөний дэргэд олон жуулчин зураг авч дурсгал болгож үлдээдэг.
Хэ фан гудамжаар сонирхон явахад хятадчуудын хамгийн сайн мэддэг Бао хэ тан нүдний хараанд тусах бий. Бао хэ тан нь Хан Чжөүгийн хамгийн алтартай эмийн пүүс болно. Урт хугацааны турш төлбөргүйгээр өвчин үзэж эмчилж байжээ. Бас Хү Чин юй тан гэдэг алдартай эмийн пүүс байдаг. Тус пүүсийг тухайн үеийн нэрт худалдаачин Хү Шюе Ень 1874 онд байгуулжээ. 4000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай эзэлсэн Хү Чин юй эмийн пүүс нь Хятадад нэлээд бүрэн бүтэн хадгалагдаж байгаа Анхүйн уламжлалт өнгө аястай барилга болно.
1 2 3 4 5
|