Бүрээ манх бий болсон талаар эрдэмтэд онолын талаар хоёр янзаар хэлж байгаа. 1.Гаднын хүчин зүйлээс болж, элсний үрэлтээс цууриа үүсдэг байна. 2. Салхины хүчнээс болж, ижилхэн диаметртэй элсэн мөхлөг бүрэлдсэн байна. Иймээс үрэлт доргилтоос болж цуурайдах үзэгдэл буй болдог байна. Гэвч эдгээр онол нь нотлогдоогүй. Манх юунд дуу цуурай гардаг нь задлагдаагүй нууц байсаар.
Манх дуугаран цуурайддагаас болж бүрээ манхыг гайхамшигт ид шидтэй болгожээ. Олон жуулчин бүрээ махны дуу цуурайг сонсохоор тусгайлан хүрэлцэн ирдэг байна. Жуулчид тусгай зориулалтай оймс өмсч, манхны оройгоос уруунаа суугаа, хэвтээ хэлбэрээр гулгин буухад чихнээ дүнгэнсэн дуун цуурайдаж, заримдаа мэлхийн гуаглах дуун сонсдох шиг, зармидаа далайн хүчит давалгаан уул хадыг дэлсэх дуун ч гардаг байна. Зарим жуулчин: бүрээ манханд анх удаагаа ирж сайхан тоглолоо. Манхан оройгоос харвасан мэт гулгин буух нь гол зүрх долигсуулна гэж ярьж байна.
Ханагар уудам элс манханд нэгэн мөрийн тэмээн баг үйлчилж байдаг. Жуулчид хотын түм түжигнэж бум бужигнасан шуугианаас хол зайдаж, тэмээний жингинэсэн хонхон дууны хөг аясаар элсэн манхан далайд санаа тайван сэтгэл уужуу тоглож явах нь ч жаргал биз.
Олон жуулчин бүрээ манханд ирээд тэмээ унах сонирхолтой байдаг. Жуулчдын зонхилох нь тэмээн нуруун дээр гарч үзээгүй болохоор тэмээ унахаар нь урагш хойш онхолдуулж, хоёр талрууд нь сажлууланхан тэших нь хачин сонин санагдуулдаг байна.
1 2 3
|