Бүрээ манхны үзэмжит газар нь Өвөр монголын өөртөө засах районы Ордос хотод харьяалагдана. Бүрээ манхны үзэмжит газарт ханагар их элсэн манхан далайн өнгө үзэмжийг сонирхож болох бөгөөд монгол үндэстний соёлтой ч танилцаж болно. Монгол гэрт халуун сэтгэлт зочломтгой эзэд алтан мөнгөн хундгандаа сархад юуга мэлмэлзүүлэн, аялгуу сайнхан дуугаа эгшиглүүлэнхэн дуулж, алд урт хадгаа зочин хийчиндээ өргөн бариж угтдаг байна. Морин хуурины эгшиглээн дунд бүрээ манхны уран сайхныхан нь монгол үндэстний "Ордос хурим" гэдэг дуулалт бүжгээ тоглон сонирхуулдаг байна.
"Ордос хурим" дуулалт бүжиг нь Монгол соёлын дотрохь нэгэн багц батран дэлгэрсэн цэцэг юм. Уг дуулалт бүжигт монгол үндэстний шилдэг дуунууд, шилдэг бүжгүүдийг хамран оруулж, дууг маш инээдтэй дууж байгаа мөрдлөө цаанаа нэг л их ёгт утагтай байдаг байна.
Бүрээ манхны үзэмжит газраар жуулчлахад дэлгүүрээр нь орж, нарилаг хийцтэй алт мөнгөн гуулин сав хэрэгсэл, үндэстний хувьцас хунар, монгол хутга сэлэм зэрэг гар урлалын бүтээгдэхүүн худалдан авч болно.
Бүрээ манхны үзэмжит газар нь Өвөр монголын Ордос хотын нутаг дэвсгэрийн Хөвчийн манханд байгаа. Өвөр монголын Бугт хотоос 30 км зайтай, тасалбар 80 юань. 1 2 3
|