Манайхны нэрлэж сурсанаар Чамингийн гудамж эртний Бээжингийн байдлыг тусгадагаараа алдартай. Энэ гудамжинд байх хуучин байрилгуудын нэг бол Хятадын хамгийн эртний кинотеатр Дагуаньлоу /Үзвэрийн их байр/ юм. 100 гаруй жилийн турш кино үзвэрээр үйлчилж ирсэн энэ кинотеатрыг дэлхийн хамгийн хуучин кинотеатр гэж нэрлэсэн нь бий. Олон арван жилийн нар салхи, цас бороо, дайн самууныг туулж ирсэн энэ театр шатаж нураагдан бас эргэн сэргээгдсэн түүхтэй ч өнөө хир нөгөө л байрандаа оршсоор.
1900 онд нэгэн шинэ цайны театр Чамингийн гудамжинд нээгджээ. Ихэвчлэн эрчүүд цуглан цай уунгаа Бээжин дуурийн тоглолт үздэг байж. Цаньлун хаан Бээжин дуурийг ихэд таашааж байсан цаг тул хотын эрхэм дээдсүүд дуурь үзэх гэж хошуурдаг байлаа. Тэгтэл театрын эзэн Жан Цинфэн хананд цагаан даавуу өлгөж дуурийн завсраар кино үзүүлдэг болсоноор 1903 оноос Дагуаньлоу-ны хувь заяа өөрчлөгдсөн гэдэг.
1 2
|