• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-11 10:30:17    
Дагуоньлоу

Хятадын Олон Улсын Радио

     Энэ явдал дэлхий дахинаа кино урлаг үүсэн хөгжсөнөөс хойш 8 жилийн дараа болсон хэрэг. Тэр үед киног харийн урлаг гэж үзэж байв. Харин энэ урлагийг хүн төрөлхтний урлаг, хятадын ч урлаг хэмээн ойлгуулах хүсэлтэй нэгэн байсан нь Жан Цифэн юм. Залуу цагтаа Японд гэрэл зурагчны мэргэжил эзэмшсэн тэрбээр японоос худалдан авсан гэрэл зургийн төхөөрөмжүүдээ ашиглан Бээжин хотод гэрэл зургийн Фэнтай нэртэй анхны студийг байгуулж байжээ. Гэрэл зургийн студи байгуулаад ханасангүй Жан Цифэн Хятадад кино урлагийг хөгжүүлэхээр мөрөөдөж байлаа.

     Тэгээд дэлгүүрээс Германд үйлдвэрлэсэн камер худалдан аваад Бээжин дуурийн алдартай жүжигчин найз Тань Синпэйг хятадын хамгийн анхны кинонд тоглуулахаар урьжээ. Тань Сипэй ч урилгыг дуртайяа хүлээн авсанаар "Дин Цзюньшань" хамгийн анхны кино мэндэлжээ.

     1905 онд Дагуаньлоу театрт үзүүлсэн энэ кино 10 хүрэхгүй минут үргэлжилсэн нь олны анхаарлыг ихэд татаж тухайн үедээ маш их шуугиан тарьсан гэдэг. Ийнхүү цайны театр кинотеатр болох түүх эхэлсэн.


1 2