Хөх-хот бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы улс төр, эдийн засаг, соёлын төв хот бөгөөд Хятадын баруун бүсийн нутгийг ихээр нээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж байгаа чухал төв хотын нэг юм. Хөх-хот нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв хэсгийн Түмдийн талд байрлаж, хойш Муна уулыг түшин, өмнөш Хатан голтай нүүрлэж, нийслэл Бээжингээс 500 километр, Хятад Монголын хилийн боомт Эрээн хотоос 490 километр зайтай байдаг. Хөх-хот бол Хятадын баруун хойд нутгийн муж районуудын дотор газарт нэвтрэх хуурай замын боомт, мөн Хятадын дотор газраас Монгол, Орос, тэрчлэн зүүн Европын улс орнуудад нэвтрэх гүүр байгаа юм.
Хөх-хот нь сэрүүн бүсийн эх газарт байршиж, уур амьсгалын талаар баруун хойдын эх газрын уур амьсгалд харьяалагддаг. Хотын газрын бацын талаар далайн түвшнээс дундажаар 1050 метр өндөр байж, жилийн дундаж агаарын хэм нь 8 хэм орчим, жилийн хур тундасны хэмжээ нь 300 – 500 см байдаг.
1 2 3
|