Хөх-хот бол Монгол үндэстнээр гол цогц болгож, Хань үндэстэн ихэнх тоог эзэлсэн, Манж, Хотон зэрэг 36 үндэстэн ястантай хот юм. Хотын нутаг дэвгрийн нийт талбай нь 170 мянган хавтгай дөрвөлжин км, үүний дотор хотын тойрог нь 120 хавтгай дөрвөлжин км байдаг. Хөх-хотод Шинэ хот дүүрэг, Хотон ардын дүүрэг, Юйчуань дүүрэг, Сайхан дүүрэг гэдаг дөрвөн дүүрэгтэй, Түмэд зүүн хошуу, Тогтох шянь, Хорингэр шянь, Чин Шүйхэ шянь, Ү-чуань шянь зэрэг 5 хошуу шянь болон улсын зэргэллийн эдийн засаг нээн хөгжүүлэх нэг бүстэй. Нийт 2 сая 580 мянган хүн амтай, түүний дотор, хотын тойрогийн оршин суугчдын хүн ам 1 сая 500 мянга, үндэстний цөөнхийн хүн ам 268 мянга, Монгол үндэстний хүн ам нь 200 гаруй мянга байдаг юм байна.
Хөх-хот бол түүх соёлын нэрт хот, 500 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн энд соёл иргэншлийн ул мөрөө үлдээсэн байлаа. Балар эртний үеийн "Даяаогийн соёл иргэншил", Хятадын байрдаант улсын үеийн Юньжүнгийн эртний хотын буурай, Жаожүний бонхон, Мин Чин улсын үеийн сүм хийдийн урлаг зэрэг нь Хятадын умард нутгийн энэ хотын эртний гайхамшгийг харуулсан байна. Сүүлийн жилүүдэд Хөх-хотын нэн их солёын онцлогтой болж, Монгол соёлын гудамж, Лалын барилгын гудамж, олон уургалч соёлын гудамж зэргийг байгуулж, үндэстэний болон тал нутгийн онцлогтой хотын өнгө үзэмжээр хүмүүсийн сонирхолыг татаж байна.
1 2 3
|