Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Гао Ми хотод нэгэн 500 гаран жилийн үүсэл түүхтэй үнсэн дармалтай шинэ жилийн зургийн урлаг байдаг. Тээрээр түүхэнд нэгэн үе ихээхэн бадран хөгжиж, худалдааны чухал бүтээгдэхүүн болж байсан байна. гэвч сүүлээр нь энэхүү гар урлал нь аажамханаар хүмүүсийн хараанаас алга болсон байна. Сүүлийн жилүүдэд, тухайн орон нутгийн улчуудын буцалтгүй чармайсны дүнд, үнсэн дармалтйа шинэ жилийн зураг нь дахин амилан сэргэсэн байна.
Гао Ми хот бол 2200 гаран жилийн түүхтэй хот байгаа, удаан жилийн хөгжлийн хувьралтын явцадаа Гао Ми хот нь ихээхэн гүн зузаан соёлтай болж, тухайн нутгийн шавар баримал, цаасан хайчмал, үнсэн дармалтай шинэ жилийн зураг зэргийг ардын урлагийн "Гурван гайхамшиг" гэдэг байна. 2006 онд үнсэн дармалтай шинэ жилийн зургийг Хятадын улсын зэргэлэлийн бодисын бус соёлын өвхийн анхны нэрсийн жагсгалтанд хамруулсан байна.
1 2
|