• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-15 10:09:40    
Гао Мигийн үнсэн дармалтай шинэ жилийн зураг

Хятадын Олон Улсын Радио

        Шинэ жилийн зураг бол Хятадын өвөрмөц онцлогтой уран зургийн урлаг юм. Жил болгоны цагаан сар болоход, Хятадчуууд олон яазийн өлжий бэлгэдэлтэй шинэ жилийн зураг худалдан авч, эсвэл өөртөө хайчилж, орон сууцныхаа үүд, цонх болон хана зэрэг газарт нааж, амьдарл нь зол жаргалтай, үр хүүхэд нь эрүүл энх, гэр хотлоороо баяр цэнхэлтэй байхыг хүсэн ерөөдөг байна. Урт удаан түүхийн урьсгалд, шинэ жилийн зургийн урлагт бас олон арван стель намлалтай болж, бүр л өөр өөрсдийн гэсэн урлах арга, хэв намбатай байдаг. Гао Мигийн үндсэн дармалтай шинэ жилийн зураг ч мөн эдгээр стель урьсгалын нэг салбар болдог байна.

         Үнсэн дармалтай шинэ жилийн зургийн үүсэл гарлын талаар хэлбэл, тухайн орон нутагт олон адил бус хэллэг байдаг. Зарим нь түүнийг Юань гөрөний үед бий болсон гэдэг, бас зарим нь чин гөрөний үед бий болсон гэдэг. Тэгэхэд аль ч үед бий болсон нь чухал биш, хамгийн гол нь эдгээр хэллэг бүхэн нь үнсэн дармалтай шинэ жилийн зургийн үүсэл түүхийн урт удаан болон түүний ардын амьдарл дахь байр суурийг харуулж байгаа юм.

         Үнсэн дармалтай шинэ жилийн зургийн үүдэн бүтээх талаар хэлбэл, урьдаар модон нүүрсээр эх ноорог болгож, дээр нь үсэн бийрээр давхарлан зурж, дахин цагаан цаас тавьж дармалдаг байна. модон нүүрсний хөөг цаасан дээр дармалдаг учраас тэрээр үндсэн дармалтйа зураг гэсэн нэртэй болсон байна.

         Өнгөрөгч зууны 30-аад оны үед, Гао Мигийн үнсэн дармалтай шинэ жилийн зургийн урлаг нь нэг үе сураггүй алга болсон байна. тухайн үед, мехнигжсан гектограф хэвлэлийн мэрэгжил зэрэг нь өргөнөөр хэрэглэгдэж, хэвлэн гаргаасан зураг нь ч хямд байдаг учраас Гао Мигийн үнсэн дармалтай зураг нь ихээхэн өрсөлдөөн сорилтод учирсан юм байна. Орчмын жилүүдээс эхэлж, тухайн нутгийн засгийн газраас ардын соёл урлагийг авран хамгаалах бодолго хэрэгжүүлж, нэг бүлэг ардын урчууд юм уу ардын урлагийн судлаачид ихээхэн хүчин чармайлт гаргааж байгаад үнсэн дармалтай зураг зэрэг их олон ардын урлагийг авран хамгаалсан байна. Үүний зэрэгцээ, тухайн нутгийн хүмүүсийн адын урлагийн талаархи үзэл ухаамрал нь дээшилж, их олон хүүхэд хар багаасаа эдгээр урлагийг сруч эхэлсэн байна. Ниймээс маргааш ирээдүйд үнсэн дармалтай зураг зэрэг ардын урлаг нь дахин сурагүй алга болохгүй, харин цаг үедээ зохицсон шинэ хөгжилтэй болох болно./Хүчит редакторлон бичив/


1 2