Ван Юдэгийн удирдлага дор, 1985 оны сүүлчээр Лин ү Хотын ойн талбайд өөрчлөлтийн үлэмжхэн арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. Үйлдвэрлэлийн бус хүмүүсийг хасагдуулах, арын ажлын удирдлагын ажилтныг цөөтгөх, ажлын үр ашгийг цалин хөлстөй холбогдуулах мэтээр үйлдвэрийн дотооддоо иймэрхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр барахгүй авто машин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг бусдад даачлуулан өгч, үйлдвэрийн орлогийг нэмэгдүүлсэн байна.
Өөрчлөлт нь ойн талбайд амьлалын шинэ хүчин сэлбэжээ. Үйлдвэрийн ажилтад өдөр шөнөгүй мод тариж, харилцан өрсөлдөн ажиллан, ажлын үүргээ давуулан биелүүлж байлаа. Өөрчлөлтийг хэрэгжүүлсэн эхний жилд, ойн газрынхан 400 га талбайтай ой мод ургуулж, 90 мянга гаруй юаний цэвэр орлоготой болсон байна.
Өөрчлөлтийн үр ашгийг харсаны дараа хүмүүсийн урам зориг улмаар хөгжиж, шинэ хэлбэрийн элсээс сэргийлэх ойг тариж оролджээ. Ингэснээр элс манхны тэлэн өргөжихийг үр ашигтайгаар тогтоон бариж чадсанаар барахгүй эдийн засгийн орлоготой болсон байна. Хамгийн гол нь ойн талбайн ажилчин ажилтдын идэвхжилийг дайчилж чаджээ.
1 2 3
|