• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-16 14:56:47    
Хотон үндэстний элс засагч – Ван Юдэ

Хятадын Олон Улсын Радио


Ван Юдэ олимпийн бамбарыг буухиалуулж байгаа нь

     Элсийг засах гэдэг нь хэлэхэд хялбархан боловч хийхэд үнэхээр хэцүү юм. 1992 оны өвөл, Ван Юдэгийн байсан ойн талбай нь да чуань гэдэг элсийг засах үүрэг хүлээн авчээ. Тэр үед Ван Юдэ өдөр бүр гурав дөрөвхөн цаг унтаж, орой болоход хүл нь хавдаад гутлаа тайлж чадахгүй болдог. Олон жил хөдөө хээр элс шоройтой ноцолдон явсаар байж, Ван Юдэгийн бие махбод ихээр муудаж олон зүйлийн өвчинд нэрвэгдсэн хэдий ч тэрээр ерөөс зориг мухаагүй. Ван Юдэ хэлэхдээ, элсийг засах нь үр тариа, ард иргэдийн байшин барилга, хатан голыг хамгаалахад бүр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ Ниншагийн нутгаар үндэсний хэмжээний 4 авто зам, хоёр төмөр зам туулан өнгөрч байна. Байгалийн дархан цаазтай район нь ойн нөмөргийн эх баялагийг хамгаалж чадахгүйгээр барахгүй хамгийн гол нь авто зам, төмөр зам, хатан гол, Ниншагийн өөртөө засах районы төв Игай хотын аюулгүй байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

 


1 2 3