7-р сарын 8-ны өдөр, Бээжингийн олимпийн ариун гал Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөххотод буухиалагдсан юм. Энэхүү буухианы анхны бамбар баригч нь бид бүхэний сайн мэддэг Хятадын нэрт сагсчин Баатар. Дараалан гурав удаа олипийн наадамд хүч тамираа сорисон тал нутгийн аварга эр олимптой чухам ямар хувь барилдлагатай байсан бол? Одоо та бүхэн манай радиогийн сэтгүүлчийн Баатартай хийсэн сурвалжлагыг хүлээн авч сонсоно уу?
Хятадын эрэгтэй сагсчин одуудын нэрийн хуудасыг хөрвүүлж үзхэд, Баатар хамгийн гэрэлтэй од нь биш хэлхэд хилис болохгүй: тэрээр олон жил Америкийн мэргэлийн сагсан бөмбөгний тавцанд тэмцэж ирсэн хэдий ч гадаадад байсан цаг хугацааны хувьд тэрээр NBA-д тогтвортой хөл улаа олсон Ван Жижигийн хэр байгаагүй, харин дэлхийн сагсаны тавцанд гаргасан нөлөөний талаар гэж хэлхэд тэрээр мөн Хятадын "Аварга" Яао Мин тэрчлэн И Жяньлианийг давж чадаагүй. Гэхдээ түүний нэгэн талыг бид эрээлзэлгүй баталж чаддаг, тэр нь юу вэ гэвэл, Хятадын сагсачины одуудын дортор хамгийн азтай нэг нь болох аж. 
2002-2003 оны тэмцээний улиралд, Баатар NBA Денвэр-гийн Нүггец багаас Сан Антонио Спүрс багт шилжсэн юм. Тэр үед Давид Робинсон болон Данкан хоёр сүпэр довтлогч байснаас, NBA-д элсүүлээд бага зэрэг амжилт үзүүлээд байсан Баатарт сайн боломж нэг их хүртэхгүй болж, бүхийл тэмцээний улиралд багийн гишүүдийн хамт арван хоёрхон удаа тоголсон байжээ.
Тэгэхдээ Баатарын төлөөлж байсан Спүрс баг нь учарсан бэрхийг амжиттай туулж, шувтаргын тэмцээнд аваргаласан байна. Ингээд эхэүү том яруу алдар нь Баатарын "санаандгүй олз" болсон бөгөөд түүний нэг насны мартагдашгүй дурсгал болон үлдсэн байна.
1 2 3 4
|