• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-16 19:29:32    
Азтай Баатар

Хятадын Олон Улсын Радио

     Үнэнийг хэлэхэд, Баатар зөвхөн Америк эсвэл NBA-д л азтай явсан төдийгүй, бүхийл тамирчдын хүсэл мөрөөдөл болсон олимпийн тэмцээн дээр ч Баатарыг аз хиймор уриалж байсан юм: Тэрээр гурав удаа олимпийн наадамд оролцохдоо нас бага цус шингэн үе байсан, мөн өвчин шарханд нухалагдаж явсан хүнд үе ч байсан. Гэсэн хэдий ч 1996 он болон 2004 онд хоёр удаа багийн гишүүддтэйгээ хамт олимпийн наадмын эрэгтэйн сагсаны тэмцээнд эхний найман байранд орж, олимпийн наадамын түүхэнд Хятадын эрэгтэй сагсчины өнгө гэрэлт амжилтыг тэмдэглэсэн юм.

     "Атлантийн олимпод би бага байсан, мөн анх удаагаа олимпд оролцож байсан тул их сандарч байсан, тийм мөртлөө угаасаа сагсны тэмцээнд олон оролцож байгаагүй болохоор тэр удаагийн олимпод маш ихийг сурсан, миний сагсан бөмбөгний спортын амьдралд сайн гараа болон суралцах өнгөрөлт гэж хэлж болно. 2004 он болоход, нэлээд томоожсон байдалтай, бодох зүйл бас олон болсон. Гэвч харамсалтай нь, тэр жил би Европод дасгал хийж байхдаа нуруугаа гэмтээснээр, олимпод оролцоход их нөлөөлсөн, тиймээс тэр удаа бид эхний наймдугаар байранд жагсаагдсан хэдий ч би сайн тоглож чадаагүй. "

     Баатар хэлэхдээ, удахгүй болох гэж бий Бээжингийн олимп дээр, Хятадын эрэгтэй багийнхан гэрийнхээ хаалганд болох тэмцээнд гармагай сайн тоглоорой л гэж хүсч байна гэлээ. Тэрээр манай радиогаар дамжин, Баатар өөрийн хүсэл мөрөөдлөө, Хятадын эрэгтэйн сагсан бөмбөгний үндэсний багийн ах дүү нартаа илгээлээ.

     "Боломж бол байгаа, гэвч нэлээд түвэгтэй байна, Олимпийн наадамд Хячатдын багийнхан Дреам баг болон Испанийн багтай хамт хэсэг тэмцээнд өрсөлдөх болно, гэвч энэ нь заавал хожиж чадахгүй гэсэн үг биш, учир нь бид өөрийнхөө газар дээр байна, боломж байна, харин ах дүү нар маань боломж тохиолыг сайн барьж чадах эсхээс л болно доо, тэд нар хамгийн сайн байдлаараа, өндөр хэр түвшинд тоглож чадна гэдэгт би итгэлтэй байна."

     1988 онд анх удаагаа Бээжингийн эрэгтэйн сагсаны багт элсүүлснээс өнөөг хүртэл, Баатар- Тал нутгийн аварга эр, хурц ширүүн өрсөлдөөн бүхий мэргэжлийн сагсачны давцанд 20 жил тэмцэж, маш олон яруу алдар хүртэж ирсэн. Азтай буянтай явсан Баатар гурван хүүхдийн эцэг болсоны хувьд сэтгэлдээ бас их шархлаатай явж байсан аж. Гэр бүлийнх нь тухай ярихад, түүний яриад элгэсэг зөөлөн байдал тодорч байлаа.

1 2 3 4