• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-18 15:13:31    
Даосянцунь

Хятадын Олон Улсын Радио

     Хятад хүмүүс хүнс хоолоо цуглуулахдаа Даосянцунь гэсэн брэндийг ихэд таалдаг. Төрөл бүрийн уламжлалт нарийн боов, амттануудаараа алдартай энэ брэндийн түүхээс сөхөж үзье.

     1895 онд Го Юйшэн гэдэг тариачин гарлын нэгэн хүн Нанжин хавиас Бээжинд ирж суурьшаад удалгүй алдарт Чамингийн гудамжинд Даосянцунь нэртэй худалдааны мухлаг байгуулсан гэдэг. Мухлагийнхаа гудамж руу харсан байрлалтай урд хэсэгт хүнсний лангуугаа ажиллуулж харин ар талаа хөшгөөр тусгаарлан хүнсний үйлдвэрээ байрлуулсан байж. Энэ бол Бээжинд байгуулагдсан южан төрлийн амттаны үйлдвэрлэл, худалдааны анхны фирм байжээ. Даосянцунь-ний хүнсний бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн өвөрмөц амт, чанараараа гойд ялгарч өнгөрсөн зууны Бээжин хотынхны таалалд ихэд нийцэн дорхноо л нийтэд танигдсан гэдэг.

 

      Даосяньцунь хоршоонд өглөөнөөс орой хүртэл хүн дүүрэн байдагсан гэж хуучцуул дурсан ярьсан байдаг. Орчин цагийн Хятадын утга зохиолын гарамгай төлөөлөгчдийн нэг Лю Сюнь Бээжин хотод түр амьдарч байхдаа Даосяньцунь хоршоогоор байнга үйлчлүүлдэг байсан бөгөөд хожим өдрийн тэмдэглэл болоод зохиол бүтээлд нь энэ түүх тусгалаа олсон байдаг.

1 2