Харин сүүлд нь дайн самууны хөлд талхлагдсан хүнд жилүүдэд Даосянцунь хоршоо аргагүй хаалгаа барьсан байна. Гэсэн ч Даосянцунь гэдэг үг сайн цагийн хамгийн амттай хүнсний бүтээгдэхүүний нэр байснаараа олны сэтгэлд үлдэж олон арван жил мартагдалгүй амнаас ам дамжин хадгалагдаж иржээ.
Ингээд 1984 онд Го Юйшэн-ний 5 дугаар үеийн ач хүү Даосянцунь нэртэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний корпорацийг шинээр байгуулсан. Дахин сэргэсэн Даосяньцунь-аас Бээжин хотынхон уламжлалт нарийн боов, чихэр жимс, шинэ махан бүтээгдэхүүнүүд, эртний дээдсийн жороор бэлтгэсэн ногооны хачрууд, төрөл бүрийн жигнэсэн хуурсан самрууд гээд нарийн нямбай, тансаг бэлтгэсэн хүнсээ худалдан авдаг.
Даосянцунь-аас бидний хоол хүнсний уламжлал болоод шинэчлэлийг мэдрэх боломжтой гэж Бээжин хотын иргэн өгүүлж байна лээ. 1 2
|