• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-18 14:18:32    
"Хулан шарагын үүрсэл " сурвалжилсан тэмдэглэл

CRI

      Уламжлал ярианд Чингис хаан баруунш довтлохдоо өнөчин гаралтай, өөрийн хамгийн хайртай морио унаж энэхүү элсээр өнгөрсөнөөр "Хулан шарга даагын элс" буюу "Өнөчин даагын элс" хэмээн нэрийдлээ гэдэг.

      Зам даган сунаж үргэлжилсэн мод бургастай манхан нутгаа харахад барагдашгүй баян бүрд шиг дулаахан санагдсан юм. Ер нь Хулан шарга даага нь дан цолгой тал нутаг биш, бас ч ой шугуй биш, бут бургасын бүс ч биш юм. Харин энэ гурав уялдан нэгдсэн өвөрмөц онцлогтой, байгалийн үзэмжтэй район болох юм. Энд элсэнд ургадаг хайлсаар голлож, чоно, зээр зэргийн амьтантай. Бас туулай, үнэг, бор гөрөөс, хун шувуу, галуу, хархираа байж, нүүдлийн шувууд нутагшан үржих газар болох юм. Энд бас ховор чухаг ургамал, эмийн өвөс ургадаг. Хулан шарга даагын элсэнд олон унаган бүрд, шанд, гол горхо мэлтэлзэн урсаж, нутгийн Гогостойн голд цутгадаг. Бас Өвөр монголын зүүн хэсэгт орших Хэшигтний Далай нуурын усны эх үүсвэр газар болох юм. Манхан хайлас, унаган бүрд, амьтан шувуудтай үзэмж төгөс Хулан шарга даагын элсийг хүмүүс бас "Боомтын гаднах Жян нань" хэмээдэг.

1 2 3 4 5