• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-18 14:18:32    
"Хулан шарагын үүрсэл " сурвалжилсан тэмдэглэл

CRI

      Нутгаа, малчидаа гэсэн хариуцалагат сэтгэлтэй удирдлага байхад, хөдөөгийн амьдрал, хүн ард нь ямар шуу байдаг бол? Хэдийгээр гангийн нар уугитал шарж, ам хоолой хатан, хонь мал худгаас салхаа байн гүйлдэж бэтэрсэн өдрүүд байлаа ч, малчиныхаар орж, амьдрал сэтгэлд нь ойр байж танилцахыг зорилоо.

      Нарны бор малчин маань бүр ч хүрлийж, атираа үрчлээс нь нэмэгдэн, нэн гүн болж, турж жижгрэн харагдлаа. Тэд нар минь үнэхээр зүдэрчээ. Тэр дундаа айл гэрийн ноён нуруунууд. Гэр бүль, үр хойчынхоо төлөө тэмүүлдэг байлгүй. Эдгээр бүхэнд сэтгэл эмзэглэж байсан ч, малчид маань орчин цагийн хөгжлийг даган, бэлчээрийн малжилаас эрчимжсэн мал аж ахуй зүг шилжиж байгаа, соёл даяарчилал, зах зээлтэй хөг нийлүүлж, өөрийн гэсэн оюун ухаанаа шавхаж өөдөлж байгааг ухааран бодол минь хөнгөрөх шиг боллоо.

      Одоо та бүхэн хот балгасаа бараадан, сүү, сүүн бүтээгдэхүүн хийж борлуулж яваа малчин Бөх-Оньсын ярианд анхаарлаа хандуулна уу?
Байгаль нийгмийн өөрчөлөлт хөгжилд идэвхитэй байрь сууриар хандаж, өөрийнхөөрөө байж, тэргүүний бусадтай мөр зэрэгцэн бужигнаж явна гэдэг юутай зөв сонголт аж.

1 2 3 4 5