• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 21:30:52    
Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслолын өвтөгш ихээр боллоо

Хятадын Олон Улсын Радио

     "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгаас хүчтэй" гэсэн бол олимпийн үзэл санааны гол агуулга юм. Өнгөрсөн арван зургаан хоногт, Бээжингийн олимпийн наадмаар нийт 302 алтан медалийн эзэн тодорч, дэлхийн ба олиимпийн их олон рекорд амжилтыг шинтэгсэн байна.

     8-р сарын 13-ны үдээс хойно, Хятадын тамирчин Лю Чүньхун Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 69 кг-ийн жингийн тэмцээний алтан медалийн эзэн болсон бөгөөд дэлхийн рекорд амжилтыг залгаатаар 5 удаа шинтэгсэн байна.

     "2004 оны Афины олимийн наадамд би сүүлчийн өргөлтөө хийж чадсангүй, Энэ удаа би сүүлчийн өргөлтөө хийсний дараа их догдолж баяралсан, үнэхээр уйлмаар болсон, миний үзэж байгаагээр, өнгөрсөн 4 жилийн хатуужилтай чармайлт маань талаар болсонгүй".

     Бээжингийн олимпийн наадамд, их олон тамирчин адил бус рекорд амжилт тогтоосон байна. Чехын тамирчин Катерина Еммонс(Katerina Emmons) эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээнд, олимпийн наадмын рекорд амжилтыг шинчлэн алтан медалийн эзэн болсон. Эмэгтэйчүүдийн 200 метрийн араараа даллах сэлэлтийн шувтрагийн тэмцээнд Зимбабвегийн тамирчин Кирсту Ковентру(Kirsty Coventry) дэлхийн рекорд амжилтыг шинтгэн алтан медалийн эзэн болсон төдийгүй мөн энэ удаагийн олимпийн наадмын усад сэлэлтийн тэмцээнээс Африкийн анхны алтан медалийг авсан юм.

     Энэтхэгийн тамирчин Абхинав Биндра (Abhinav Bindra) эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээнээс алт авч, олимпийн наадмын хувийн тэмцээнээс алт авсан Энэтхэгийн анхны тамирчин бослон байна. Монгол улсын тамирчин Найдангийн Түвшинбаяр эрэгтэйчүүдийн жюдогийн хасах 100 кг-гийн жингийн тэмцээнээс алтан медаль авч, олимпийн наадмаас алтан мщдаль авсан Монгол улсын анхны тамирчин болсон байна. Гэх мэтчилэн, олимпийн наадамд оролцсон улс орнууд болон газар нутгийн тамирчид энэ удаагийн олимпийн наадмаас өөр өөрийн гэсэн амжилтай болсон байлаа. Зочлогч орон Хятадын тамирчид их олон төрөлд ялалт байгуулж, алтан медалийн тоогоороо нэгдүгээр байр эзэлж, Хятадын олимпийн наадамд оролцосноос хойших хамгийн өндөр амжилт тогтоолоо.

     "Алтан медаль авах нь хүний насан туршдын сайн сайхан дурсамж байж, нэг удаа алтан медалий эзэн болбол насан туршдаа алтан медальт аварга болох юм. Надад авч хэлбэл, жил болгон төрсөн өдрийн баяраа тэмдэглэж, он бүхэнд зул сарын баяр өнгөрүүлж болно, тэгэхэд нэг удаа олимпийн аварга болоход харин хэдэн жил хүлээдэг юм."

     Энэ бол Америкийн усан сэлэлтийн тамирчи Мичаел Фелпсын(Michael Phelps)олимпийн тэмцээнд оролцсон сэтгэгдэл болно. Энэ удаагийн олимпийн наадмаас тэрээр 8 алтан медаль авч, олимпийн түүхэн дэх алтан медаль хамгийн олон авсан тамирчин болсон төдийгүй, мөн нэг удаагийн олимпийн наадмаас хамгийн олон алтан медаль авсан тамирчин болсон байна. Хожим ирээдүйд хүмүүс Бээжингийн олимпийн наадмын тухай ярихдаа лавтай Мичаел Фелпсийг(Michael Phelps)санах юм.

      "Олимпийн тэмцээнд амжилт байгуулсны дараа би сая өөртөө дэлхийн рекорд амжилтыг шинтэгснээ мэдсэн, өөрийн нэрээ олимпийн аваргын жагсгалтанд бичиж оруулсандаа би их сэтгэл өндөр байна."

     Энэ үгийг Ямайкийн тамирчин Юсайн Болт (Usain Bolt)хэлсэн байна. 8-р сарын 16-ны өдөр, Юсайн Болт (Usain Bolt) эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн шувтрагын тэмцээнд 9 секунд 69-ийн амжилтаар дэлхийн рекорд амжилтыг шинтгэж, хүн төрөлхтний 100 метрийн гүйтийг 9 секунд 70-ын хүрээнд оруулсан байна. Энэхүү хүний сэтгэлийг догдлуулсан ажмилт нь Бээжингийн олимпийн түүхэнд мөнгө тэмдэглээстэй байх болно.

1 2 3 4 5