• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 21:30:52    
Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслолын өвтөгш ихээр боллоо

Хятадын Олон Улсын Радио

     10 мянга гаруй тамирчин, 302 алтан медаль, цөөн тооны тамирчид л олоимпийн наадмын алтан медалийн эзэн болж чадна. Тэгэхэд бүх тамирчид маань мөн л бүх хүчин чадлаараа чармайж, үйл үйлдэлгээрээ олимпийн хөдөлгөөний "оролцохо нь ялаж ялагдхаа нэн чухал" гэсэнүзэл санааг гэрчилсэн байна, тэд нар бол цөмөөрөө олимпийн тэмцээний баатарууд юм.

     Олон орны тамирчид маань ур чадвараа сориж мэрэйн чармайж байгаа үеэр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дэвшүүлсэн "өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй олимпийн наадам зохион явуулах" гэсэн ерөнхий зорилт биелэгдэж, "ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп" гэсэн олимпийн үзэл баримтлал ч тал бүрээр тусгагдсан байна.

     Уралдаан тэмцээн маш урагштай явагдаж байна гэж бид батлан хэлж болох юм. Тоглолтын ордон талбайнууд маш хээнцэр тохилог, уралдаан тэмцээнүүд ч маш гайхамшигтай сайхан болж байгааг бид харж байна. Хамгийн гол нь тоглолтуудыг туйлын урагштай зохион байгуулсан байна. Төрийн албаны хүмүүс болон олон улсын албаны хүмүүс хоорондын харилцааг ч маш сайн зохицуулсан тул өнөөг хүрч иртэл бид юм юманд бүр маш их сэтгэл хангамжтай байна гэлээ.

     ОУОХ-ны олимпийн наадмын гүйцэтгэгч дарга Гилберт Фелли Бээжингийн олимпийн наадмыг ингэж үнэллээ.

     БОНЗБХ-ны тайлбарласны дагуу, Бээжингийн олимпийн наадмын "Гол онцлог" нь голдуу 4 талаар илэрч байна. Энэ нь тухайлбал Хятадын онцлог, хүмүүнлэгийн хэв намба, цаг эриний байдал төрөх, ард иргэдийн оролцоо эдгээр болно. Бээжингийн олимпийн наадмын эдгээр онцлог нь юм бүхнээс харагдаж байлаа.

      БОНЗБХ-ны амлалтын дагуу, Бээжингийн олимпийн наадмын "Өндөр түвшин" нь голдуу биеийн тамир спортын ордон талбайн төхөөрөмж хэрэгсэл болон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах ажил, нээлтийн ёслол болон соёлын арга хэмжээнүүд, хэвлэлийнхэнд үйлчлэх болон олон нийтийн үнэлгээ, аюулгүйн хамгаалалтын ажил, сайн дурынхны эгнээ болон үйлчилгээ зэрэг олон талаар илэрч байгаа юм.

     Өнгөрөн одсон 16 хоногт дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн тамирчид, албаны хүмүүс болон жуулчид бүхэн Бээжингийн олимпийн наадмын өндөр түвшнийг бие сэтгэлээрээ мэдэрлээ. ОУОХ-ны төлөөлөгч хатагтай Гиселле Давиес БОНЗБХ-ны ажлыг үнэлж хэлэхдээ, "Зохион байгуулах бүх ажлыг маш санй хийсэн байна. Үүнд маш олон удирдагч лидрүүд болон үзэгчдийг хүлээн авах ажил багтаж байна. Энэ бүхэнд бид маш сэтгэл хангамжтай байна" гэжээ.

      Бээжингийн олимпийн наадам нь "Онцлогтой, өндөр түвшинтэй" болж чадаж байгаагийн учир бол "Ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп" зохион байгуулах гэсэн 3 үзэл баримтлалыг хэрэгжүүлсантай салашгүй холбоотой юм.

     2001 онд Бээжин хот нь олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаасаа хойш, хүрээлэн байгаа орчноо хамгаалах талд нийт 140 тэрбум гаруй юань зарцуулсан юм. Бээжин хот нь олимпийн наадмыг зохион байгуулах эрх авахдаа хийсэн амлалтуудаа өнөө бүхнийг биелүүлээд байна. Ногоон олимп нь Бээжингийн агаарыг улам цэлмэг, усыг улам тунгалаг болгосноор хүрээлэн байгаа орчноо хамгаалах үзэл бармтлалыг хүн ардын сэтгэлд бүр ч гүн хаданшууллаа.

     Танзаниас Хятадад суугаа элчин сайд Омар Мапури үнэлж хэлэхдээ, "Бээжингийн агаар огторгуйн чанар маш их сайжирлаа. Энэ нь Хятадын засгийн газар цаг агаарын чанарыг сайжруулахын төлөө олон арга хэмжээ авсны ач өгөөж юм. Би Бээжингийн нисэхийн буудалд буугаад хот орох замдаа маш их ойжуулж зүлэгжүүлснийг харлаа. Бээжин хот дотор ч ийм байна. Энэ нь тав тухтай сэтгэгдэл төрүүлэх юм" гэжээ.

     Бээжин хот олимпийн наадмыг зохион байгуулахаар эрмэлзэлж байсан хугацаандаа, "Шинжлэх ухаан техникийн олимп" зохион байгуулах үзэл баримтлал дэвшүүлсэн юм. "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн их олон төсөл нь өнөө сайн сайхан биелэлээ олоод байна. Олимпийн наадмын спортын гол талбай болох "Шувууны үүр"-ээр жишээлж хэлэхэд, үүнд "дэлхийн хамаг" болсон олон үүдэлт гарсан юм. Цар хэмжээ нь хамгийн том, хамгийн их хэмжээний ган хэрэглэсэн, техникийн түвшин хамгийн өндөр, бүтэц нь хамгийн будлиантай, байгуулалтын хүндрэл бэрхшээл урьд өмнө байгаагүй хэцүү байсан аж. Бээжингийн олимпийн наадамд бэлтгэсэн бүх явцад, шинжлэх ухаан техник, шинжлэх ухааны сэтгэхүйг олимпийн наадмын ажил бүхэнд уусган шингээж ирсэн байлаа.

     УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга, Шинжлэх Ухаан Техникийн сайд Вань Ган нэгтгэн дүгнэж хэлэхдээ, "Бээжингийн олимпийн наадмыг олимпийн наадмын түүхэн дэх "Онцлогтой, өндөр түвшинтэй" спортын өргөн цуглаан болгож зохион байгуулахын төлөө Хятадын холбогдох талууд шинжлэх ухаан техникийн 10 том төслийг зохион байгуулан судалж хэрэгжүүллээ. Эдгээр ололт амжилтуудыг олимпийн наадамд хэрэглэж, дэлгэрүүлснээр, эдийн засаг нийгмийн бүр их үр ашиг өгөх болно" гэжээ.

      7 жилийн өмнө, ОУОХ-ны Бээжингийн тухай үнэлгээний тайланд, ерөөс хэрэглэж байгаагүй үгээр үнэлсэн байгаа юм. Тэр нь юу гэвэл: "Бээжинд хот олимпийн наадмыг зохион байгуулах нь Хятад болон дэлхийн спортын хөдөлгөөний түүхэнд ижил нь үгүй өв үлдээх болно" гэж тэмдэглэсэн байдаг. 7 жилийн дараах өнөөдөр, Бээжингийн олимпийн наадам өндөрлөх болсон энэ мөчид, Бээжингийн олимпийн наадам нь үнэхээр Хятад улс, Дэлхий болон Олимпийн хөдөлгөөнийг "3 амжилт"-д хүргэснийг Бээжин хотынхон бодитой үйл ажиллагаагаараа гэрчиллээ.

      Колин Моунихан хэлэхдээ, "Бээжингийн олимпийн наадмын дараа олимпийн наадмын чанарын дээд түвшин бүхий төхөөрөмжүүд нь ард олонд цаашид үйлчлэх болно. Хятадчуудын спорт болон олимпийн тухай халуун сэтгэлгээ өндөржсөөр байна. Хятад оронд биеийн тамир спортын үзэл санааны агуулга улам баялагжиж, шинэ өндөрлөгт хүрэх болно гэдэгт би итгэлтэй байна"гэжээ.

      Энэ бол Английн олимпийн хорооны дарга Колин Моуниханы Бээжингийн олимпийн наадмын Хятадад үзүүлсэн нөлөө тусгалын тухай ойлголт болно.ОУОХ-ны зах зээлийг нээж хөгжүүлэх ажил хариуцсан комиссын дарга Хейберг хэлэхдээ,
"Олимпийн наадмаас хойш Хятад орон нь бүр олон жуулчдын сонирхлыг татах болно. Эдийн засаг болон аж үйлдвэрийн салбар ч үүний улмаар цэцэглэн хөгжих юм. Алс хэтийн ач холбогдлоос нь авч хэлбэл, Бээжин төдийгүй, бүх Хятад орон үүнээс үр өгөөж хүртэх юм" гэжээ.

      7 жилийн өмнө, Бээжин хотынхон олимпийг зохион байгуулах эрх авахдаа, Бээжингийн олимпийн наадмаас Хятадын залуучуудад олимпийн хөдөлгөөний тухай хүмүүжил сэнхээрүүлэл хүртээнэ гэж амалсан юм. Өнөө "олимпийн тухай хичээл сургалт" Хятадын 400 сая гаруй залуусыг хамарлаа. 87 насан сүүдэр зооглож яваа Венесуэл нутагтай ОУОХ-ны хүндэт гишүүн хатагтай Флор Исава-Фонсека хэлэхдээ, "Хятад оронд авч хэлбэл энэ нь туйлын сайн боломж тохиол юм. Үүний улмаар Хятадын нийгмийн амьдралд ямар шуу өөрчлөлт гарахыг хүмүүс харах болно. Хятад улс дэлхийн 204 улс орон, газар нутагт нээлттэй байж, Хятадчууд, Европчууд, Африкчууд, Америкчууд чи би гэж ялгалгүй хамт цугларч, найз нөхдүүд болцгоолоо. Хятадын хүүхэд залуучууд энэ сайхан өнгөрөөлтөөсөө маш их хүртээл олох болно. Энэ бол даруй олимпиос Хятадад үлдээх хамгийн чухал өв мөн" гэжээ.

     Энэ бол Кенийн "Африкийн Каямба" найрал дууны хамтлаг "Миний Хятад сэтгэлгээ" гэсэн хятад дууг дуулж байгаа болно. Бээжингийн олимпийн наадам нь зөвхөн Хятадад биш, бүх дэлхийд ач холбогдлоо өгөх юм. Олимпийн наадмын өмнө хойно дэлхийн 80 гаруй улс орон, газар нутгийн 10 мянга шахам уран бүтээлчид Бээжинд цугларч, олон төрөл хэлбэрийн баялаг агуулгатай 227 шилдэг концерт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохиож, адил бус соёл хоорондын харилцаа холбоог эрчимжүүлж, олон орны ард түмний ойлголцоо найрамдлыг зузаатгалаа.

      Олимпийн хөдөлгөөний тус биеээс нь авч хэлбэл, Бээжингийн олимпийн наадам нь мөн ер бусын ач холбогдолтой юм. Бээжингийн олимпийн наадмын бамбарыг дамжуулсан нь олимпийн түүхэнд цаг нь хамгийн урт, цар хэмжээ нь хамгийн өргөн, оролцсон хүн нь хамгийн олон арга хэмжээ боллоо. 204 улс орон, газар нутгийн 10 мянга гаруй тамирчин уралдаан тэмцээнд оролцож, олимпд оролцсон төлөөлөгчид болон хүний олноороо шинэ тэмдэглэл тогтоолоо. 30 мянга гаруй сэтгүүлч Бээжингийн олимпийн наадмыг газар дээр нь сурвалжилж, өргөнөөр сурвалжилсан хэмжээгээрээ шинэ тэмдэглэл тогтоолоо. Олимпийн наадмын өргөн их цуглааныг дамжуулан нэвтрүүлснийг дэлхийн 4 тэрбум хүн ард үзэж сонирхсноор, үзэж сонирхсон хүний олноороо шинэ тэмдэглэл тогтоолоо.Энэ бүхэн нь бүр олимпийн хөдөлгөөний нөлөөлөх хүчин чадлыг дээшлүүлсэн юм.

      Энэ орой, Бээжингийн олимпийн наадмын бамбарыг жаргаана. Энэ орой, олимпийн буухиаг Английн Лондонд хүлээлгэн өгнө. Бээжингийн олимпийн наадам бол өнө удааны түүхтэй олимпийн хөдөлгөөн болон өнө эртнээс уламжлагдаж ирсэн Хятадын соёл иргэншлийн нэг удаагийн агуу их мэндчлэлт, дэлхийн олон орны соёл болон Хятадын соёлын энг удаагийн халуун барилдал, мөн ч өрнийн соёл иргэншил болон дорнын соёл иргэншлийн урам хөгжөөсөн нэг удаагийн яриа хэлэлцээ юм. Бээжингийн олимпийн наадмын уралдаан тэмцээн нь 16-хан хоног явагдсан боловч энэ 16 хоногт барилдсан найрамдал уртаас урт он жил үргэлжлэх болно.Аль нэг улс орон, газар нутгаас хүрэлцэн ирсэн нь хамаагүй, мөн аль зүгийг зорин мордон аяарлах болсон нь ч хамаагүй бид бол өнө мөнх гар гараа, сэтгэл сэтгэлээ холбосон нэг гэр бүлийнх юм.

      Энэ орой бүгдээрээ жарган цэнгэцгээь. Энэ орой, бид болзоо тогтооцгооё. Нэг дэлхий адил мөрөөдлийн төлөө бид Лондонд уулзацгаая, 2012 онд уулзацгаая, олимпиор уулзацгаая. 4 жилийн дараа баяртай уулзъя. \Хүчит, Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\


1 2 3 4 5