• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 15:51:56    
Нийслэл Бээжингийн нэрийн гарал үүсэл

CRI

     Бээжин нь дэлхийд нэрээ дуурсгасан түүх соёлтой эртний хот юм. Бээжин нь Ши-ань, Лүө-ян, Кайфэн, Наньжин. Ханжөү зэрэг Хятадын эртний 6 нийслэл хотын нэг юм. Өнө эртний хот болохоор олон нэрийдэлтэй нь ч мэдээж хэрэг. Бээжин хот байгуулагдсанаас одоог хүртэл нийт 7 нэрийдэлтэй болж өнгөрчээ.

       Бээжин хотын нэрийдэл нэлээд олон байдаг нь эзэнт төр солигдсонтой холбоотой юм. Нэг эзэнт төрийг цогцлоход нэг шинэ нэр өгдөг. Нйм байдлаар эзэнт төр солигдохын дагуу Бээжингийн нэрийдлийн улирч өөрчлөгдсөн түүхийг сөхөөе.

       Анхны нэр нь "Жи" гэдэг. Судар бичигт тэмдэглэснээр, гурван мянга гаруй жилийн өмнөх Жөү улсын үед, Бээжин хотын хавиар хоёр мужийн эзэд байсан гэнэ. Нэг нь Янь улс, нөгөө нь Жи улс болно. Хожим нь Янь улс Жи улсыг дайтаж ялаад нийслэлээ Жи улсын нийслэлд нүүлгэв. Өнөөдрийн Бээжин нь анхандаа Жичэн хот гэдэг байжээ. Жичэн хотын байрлалыг хэлэхэд ойролцоогоорөнөөдрийн Тянь-аньмэниэс хойно буюу байюньгуань хавиар байх төлөвтэй.

       Хоёр дахь нэр нь "Яньжин" гэдэг. Янь улс нийслэлээ Жичэн хотод нүүлгэсний дараа орд харш байгуулснаас нийслэлийн дүр төрх нь ч бага бус өөрчлөлт гарчээ. Иймээс нэрийг нь "Яньжин" гэж халсан байна.

        Гурав дахь нэр нь "Южөү хот" гэдэг. "Южөү хот"-ын нэрийдэл нь Сүй Тан улсын үед бий болжээ. Бээжингийн газар зүйн байрлал чухал байснаас цөөн бус эзэнт төрийн заавал эзлэх нутаг болсоор иржээ. Сүй улсын үед, Жүөжюнь гэж, Тан улсын үед Южөү хот гэж дууддаг болжээ. Сүй-янди хаан, Тантайзүн хаан бүгд энэ газар цэрэг суулгаж байжээ. Дашрамд дурдахад, Тан улсын сүүлчийн үед умардад мандсан Ляо улс Южөү хотыг эзэлж, дагуул нйислэл болгож нэг үе өөрчлөөд "Наньжин" гэж, бас "Яньжин" ч гэж дууддаг болов.

1 2