• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 15:51:56    
Нийслэл Бээжингийн нэрийн гарал үүсэл

CRI

       Дөрөв дэх нэр нь "Жүндү" гэдэг. ХII зууны эхээр, Зүүн хойдын Сунгаар мөрний сав газарт аж төрж байсан Зүрчин үндэстний байгуулсан Алтан улс, Ляо улс, Умард Сүн Улсыг сөнөөж, Алтан улсын хаан Вань-яньлян нийслэлээ Бээжинд нүүлгэж, нэрийг "Жүндү" гэж халжээ. Тухайн үеийн жүндү нь одоогийн Бээжин хотын өмнөх Шюаньү дүүргийн баруун талын ихэнх газрыг хамаарна. Уг хот нь их төлөв дөрвөлжин хэлбэртэй, хүрээний урт нь ойролцоогоор 37 км, тал бүрт нь 2 хотын хаалгатай. Хааны хот нь төвд нь \Одоогийн Гуан-аньмэниэс өмнө\ урт дөрвөлжин хэлбэрээр байршиж, ордон харшийн баруун талд нь бас үзэмж сайтай Хааны парк бйагуулжээ.

        Тав дахь нэр нь "Дайдү" гэдэг. ХIII зууны эхээр, Хубилай Юань улсыг байгуулж нийслэлээ Бээжинд байгуулан "Дайдү" гэж халав. Хубилай хаан угийн Алтан улсын Жүндү хавиар ондоо нэг нуур цөөрөмтэй газар болох Тай-ечы нуурын \Одоогийн Жүнхай, Бэйхай\ хөвөөнд нийслэл хотоо дахиж байгуулав. Тухайн үеийн барилгын цар хүрээ нь маш их, орд харшийн эгнээ, тахилгийн сүм, улсын мандал, түшмэдийн яам, гудамжнууд нь бүгд тэр үед төлөвшжээ. Бээжин хотын нэрд гарсан "Гудамж" нь тэр үеэс л эхлэн төлөвшсөн байна.

        Зургаа дахь нэр нь "Бэйпинфү" гэдэг. Мин улсын Хун-үгийн анхны он буюу 1368 онд, Мин улсын цэрэг Дайдү хотыг эзлэн "Бэйпинфү" хэмээн халав. Минчэнзү сууринд суусны дараа Юань улсын "Дайдү хот"-ыг ихээр шинэчлэн байгуулсны дотор бор хот болон хааны хотыг байгуулсан нь хамгийн гол юм.

        Долоо дохь нэр нь "Бээжин" гэдэг. 1421 он буюу Мин улсын Юнлэгийн ХIХ онд, Мин улс нийслэлээ Наньжингаас бэйпин зүг нүүлгэхийн дагуу нэрийг нь "Бээжин" гэж халан өөрчлөв. Чин улсын цэрэг боомтыг даван Бээжинг эзлээд нийслэлээ болгосон ч нийслэлийн нэрийг нь өөрчилсөнгүй.

        Үүнд нэг юмыг дурдмаар санагдна. Түүхэнд, "Бэйпин" гэдэг. Бас "Бээжин" ч хэмээдэг байна. Тэгвэл энэ хоёр нэрийдлийн дунд ямар өөрчлөлттэй бол? Үйл хэргийн өнгөрөлт нь ийм байжээ: Судар бичигт тэмдгэлснээр, 1928 оны 6-р сарын 4-ний өдөр, Жан Зүөлинь Бээжингээс Мүгдэн зүг буцах замдаа Японы милитаризмийн хуйвалдаанд өртөн Хуангүтүнь гэдэг газар дэлбэрч үхсэн байна. Үүний зэрэгцээ, Нанжингийн Иргэн Улсын засгйин газраас Янь Шишанийг Бээжин, Тяньжинь тотыг хамгаалах ерөнхий командлагчаар томилов. Янь Шишань Бээжинд суусны дараа Наньжингийн засгийн газраас 15-ны өдөр "нэгдсэн биеллээ олсон"-ыг зарлав. 6-р сарын 20-ны өдөр, шууд харьяа мужийг Хэбэй муж, Бээжинг "Бэйпин" болгож, өөрчлөн зарласан байна. 1937 оны 7-р сарын 29-ний өдөр, Японы түрэмгийлэгчид бэйпинг эзлээд 1937 оны 10-р сарын 12-ны өдөр Японы хуурамч засгийн газраас Бэйпинг "Бээжин" гэсэн уг нэрийг нь сэргээв. 1945 онд Японы дээрэмчид буун өгсний дараа дахиад "Бэйпин" гэж сэргээв. Бэйпинг найрамдлаар чөлөөлсний дараа, 1949 оны 9-р сарын 21-ний өдөр, Хятадын УТЗЗ-ийн чуулган болж, 9-р сарын 27-ны өдөр, Хятадын УТЗЗ-ийн чуулганы төгтоолоор Бэйпинг нийслэл болгохоор тогтоон, мөн өдрөөс эхлэн Бэйпинг "Бээжин" хэмээн өөрчилж БНХАУ-ын нийслэл хэмээн өргөмжлөв.

       Олон нэрийдэлтэй том нийслэл хотууд төдийлөн олон төхиолддоггүй, Жи, Яньжин, Южөү хот, Жүндү, Дайдү, Бэйпин, Бээжин зэрэг 7 нэрийдлээс уламжлагдаж дуудагдсан цагаар хамгийн урт, Хүмүүсийн сэтгэлд нэлээд гүн суугдсанаараа нь "Яньжин", "Бээжин" хэмээх хоёр нэрийдэл болно. Одоо, Бээжин хэмээх нэрийдэл дэлхий даяар дуурсах болж, Бээжин орж үзэж сонирхох, жуулчлахыг хүсдэг гадаадын хүмүүс зөндөө байна. Ялангуяа энэ жил Бээжингийн олимпийн наадмыг зориж ирэх хүн нэн олон байх нь мэдээжийн хэрэг билээ./Солонго сэтгүүлийн 168-р хэвлэлээс/


1 2