• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-06 23:49:06    
Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан нэвтрүүлэг [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Олон Улсын Радио, эрхэм хүндэд сонсогчид оо, та бүхэн Хятадын Олон Улсын Радиогийн Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан бэлэтгэсэн тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсч байна. Сая та бүхэн Олон Улсын Пара Олимпийн Хорооны сүлд дууллыг сонслоо. Бээжингийн цагаар 9-р сарын 6-ны орой Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслол Хятадын нийслэл Бээжингийн Үндсний Биеийн Тамир Спортын Ордон--"Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд болж, 11 хоног үргэлжлэх Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадам эхэлсэн юм.

     Хятад улсын Дарга Хү Жиньтао Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадам эхэлснийг сүр жавхаатай мэдэгдлээ.

     Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын нээлтийн ёслол Бээжингийн цагаар 6-ны оройн 8 цагаас эхлэж, 2 цаг 50 минут шахам үргэлжилсэн байна. Эн тэргүүнд 147 улс орон, бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин талбайд орож, дараа нь уран сайхны тоглолт боллоо. Уран сайхны тоглолт нь орон зайн аялал, цагийн аялал болон амь насны аялал гэсэн гурван хэсгээс бүрдэж, "нэг дэлхий, нэг мөрөөдөл" болон "ялан давах, нийлэн нэгдэх, хамтаар хүртэх" гэсэн гол сэдвээр "амь нас бүхэн үнэ өртөгтэй, амь нас бүхэн нэр хүндтэй, амь нас бүхэн мөрөөдөлтэй" гэсэн ухагдахууныг харуулсан байна. Арав гаруй улс орны удирдагчид, олон улсын зочид тэрчлэн 90 мянга гаруй үзэгч нээлтийн ёслолын тоглолтыг сонирхосон байна.

1 2 3