
Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи нээлтийн ёслол дээр үг хэлэж, дэлхийн олон газраас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг халуунаар угтаж байгаагаа илэрхийлжээ.
Бээжингийн 2008 оны пара олимпийн наадмыг зохион байгуулж байгаа нь дэлхийн нийт Хятад улсыг итгэж байгаа хэрэг болно. Хятадын засгийн газар ард түмэн туйлын их халуун сэтгэлээр Бээжингийн Пара олимпийн наамдыг дэмжиж байна. Бээжингийн Олимпийн Зохион Байгуулах Хороо хоёр Олимп нэгэн адил гайхамшигтай болох гэсэн шаардалгын дагуу хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зохиулсан барилга байгуулалтаа эрчимжүүлж, олон орон газар нутгаас хүрэлцэн ирсэн тамирчид, зочдод онц үйлчилгээ хангах болно. Бээжингийн Пара олимпийн наадам нь хамтаар баярлан цэнгэлдсэн, найрамдал, хүсэл мөрөөдөл болон амжилтыг хослуулсан өргөн их цуглаан болохыг би хүсэж байна. Бид Хятадчууд дэлхийн ард түмнийг халуунаар угтаж байгаа сэтгэлийг харуулах болно гэжээ.

Олон Улсын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч Филир Кравен, Бээжингийн Пара олимпийн наадмын зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж, энэхүү өргөн их наадмын баяр цэнгэлийг бүрэн эдлэхийг тамирчдад хүссэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн Пара олимпийн наадам цар хэмжээгээр урид өмнө байгаагүй болж, тамирчдын тоо, оролцож байгаа улс орон бүс нутагийн тоогоор буюу уралдаан тэмцээний төрлөөр бүр урид өмний Пара олимпийн наадмаас давсан байна. Энэ бол Пара Олимпийн түүхэнд бэлэг тэмдэг болсон нэг удаагийн Пара олимп болно. Бид үүнд баярлан урамшиж байна. Бидний сэтгэл зүрэх ч энэ оны дээд хагаст байгалийн гай гамшигт өртсөн түг түмэн Хятадчуудтай хамт байна. Гай гамшиг нь Хятад улсыг хориглож чадаагүй, Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо болон дарга Лю Чигий олимпийг зохион байгуулахыг хориглож чадсангүй. Бээжингийн олимп үнэхээр гайхалтай болсон байна. Бээжингийн Пара олимп ч бүрэн дүүрэн амжилттай болох болно гэдэгт итгэж байна. Энэ орой тэрчлэн үүний дараахь арав гаруй хоногт тамирчид жинхнэ баатаар болох болно. Бид ижил нэгэн дэлхийд байгааг та бүхэн харах болно гэжээ.
1 2 3
|