• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-24 17:13:32    
Хөгжил болон аюулгүйн байдал нь гол асуудал болжээ [Радио]

CRI

      НҮБ-ын ерөнхий нарин бичгийн дарга Бан Ги Мун 23-ны өдөр ерөнхий шүүмжилэл эхэлэхээс өмнө үг хэлэж тэмдэглэхдээ, дэлхий нийтэд тулгарч байгаа бэрхэшээлтэй асуудалууд болон өрсөлдөөн сорилт бүхэнийг олон орны засгийн газар ард түмэн эв санаа гэнтэй хамтран ажиллаж, хамтаар аргаацах хэрэгтэй гэжээ. Цаг уурын өөрчлөлт, ДОХ-оос сэргийлэх, хүний эрх зэрэг олон салбарт эрч хүчтэй ажиллаж, үр ашигтай арга хэмжээ авч эдгээр тулгамдсан асуудлыг зохицуулахыг дэлхийн олон орны удирдагчдад тэрээр дахин уриалсан байна.

      Бүс нутгийн аюулгүйн асуудал нь олон орны төлөөлөгчдийн анхаарал хандуулж байгаа чухал асуудал болсон байна. ОХУ болон Америкаар удирдуулсан барууны орнууд хоорондын Гүржийн асуудлаархи санал зөрөлдөөн ширүүсэн, Ираны цөмийн асуудлыг хэрхэн зохицуулах, Косовогийн ганц талаасаа тусгаар тогтнолоо мэдэгдсний дараа бий болсон асуудал зэрэг нь хуралд оролцогсодын анхааралын төвд орсон байна.
Дараагаар нь болсон ерөнхий шүүмжлэл дээр АНУ, Франц зэрэг барууны том орны удирдагчид үг хэлэж, өөр өөрийн байр сууриа тодорхойлон өгүүлсэн байна. Иран, Гүрж зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудал болж байгаа орнуудын тэргүүн нар ч үг хэлсэн байна.

1 2 3 4