АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш хэлсэн үгэндээ терроризмын эсрэг асуудал, аюулгүй байдлын талаар шинжилгээ хийсэн байна. Тэрээр хэлэхдээ, одоо хэт даврах үзэлтэн болон терррорист этгээдийн хүн төрөлхтөнд учруулсан өдөөлгийг аргаацахад НҮБ-ын чухал чанар өдөр ирэх дутам ил тод болж байна гэжээ. Терроризмын эсрэг үйл ажиллагаа Афганистан болон Иракад ахицтай болсны зэрэгцээ бас олон шинэ өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Шири, Иран гэх мэт зараим орнууд терроризмыг дэмжисээр байна гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежад хэлсэн үгэндэ Бушын үгийг няцаасан байна. Тэрээр хэлэхдээ, Афганистаны ард түмэн өнөө мөн л гашуун зовлон, гай гамшигт өртөсөөр байна. Америк Иракын дайн дэгдээсний жинхэнэ зорилго бол уг районы нефтийн эх баялагийг хяналтдаа авахын төлөө юм гэжээ. Цөмйин эрчим хүчийг энхийн зорилготой ашиглах бол Ираны хууль ёсны эрх ашиг мөн, Ираны ард түмэн өөрийн энэхүү эрх ашигаа эрс бат хамгаалах болно гэж тэрээр дахин нотолжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 1 2 3 4
|