Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 24-ний үдэд Нью-Йоркт НҮБ-ын төв байрт НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэл дээр "Өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг баримталж, энх тайвнаар хөгжихийг баримтлана" гэсэн гарчигтай үг хэлсэн байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэл 23-ны өдрөөс эхэлж, "Дэлхийн үр тарианы хямралын хөгжилд үзүүлэх нөлөө болон НҮБ-ын өөрчлөлт" гол уриан дор явагдсан байна. 192 улс орны төлөөлөгч өөр өөрийн анхаарал хандуулж байгаа олон улсын асуудлаарх байр сууриа тодорхойлон өгүүлсэн байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр 14-рт үг хэлжээ. Вэнь Жябао эн тэргүүнд Хятадын засгийн газар ард түмний өмнөөс олон улсын хамтын нийгэмлэг Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил болон Бээжингийн олимпийг зохион байгуулахыг ойлгон дэмжиж, туслалцаа үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Бээжингийн олимпийн дараа Хятадын улс төр эдийн засгийн хөгжлийн чиглэлийг олон улсын хамтын нийгэмлэг их анхаарч байна. Ерөнхий сайд Вэнь Жябао үүнд чиглүүлэн хэлэхдээ,
Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримталж, бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогыг найдваржуулах болно гэдгийг би тодорхой хэлэж өгч болно. Энэ нь Хятадын ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй, дэлхийн ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн хөгжлийн чиглэлтэй нийцэж байна гэжээ.
1 2
|