• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 17:21:51    
Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно гэж Вэнь Жябао илэрхийлжээ [Радио]

CRI

     Ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Хятад улс бол мөн л хөгжиж байгаа орон байж, үйлдвэрлэлийн хүчин хөгжөөгүй байдал үндсэнээс өөрчлөгдөж чадаагүй. Цаашдын хөгжил нь эх баялаг, эрчим хүч, байгаль орчны хязгаарлалд нүүрлэж байна. Орчин үеийн хөгжилтэй болгоход бас урт удаан цаг хугацаа хэрэгсэх болно гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс хөгжихэд Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэхэд түшиглэнэ. өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь Хятадын хувь заяаг шийдэх чухал сонголт болох бөгөөд Хятадын ирээдүйн хөгжлийн хэтийн төлвийг шийдэх стратегийн чиглэл мөн. өнөөдөр Хятадчууд 30 жилийн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн баялаг туршлагаас эдийн засгийн тогтолцоо, улс төрийн тогтолцоо зэргийн өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлэх нь эдийн засаг нийгмийн дэвшлийг биелүүлэх өнө үүрдийн хөдөлгүүр хүчин юм. Нээлттэй байлгахаа тал бүрээр урт удаан баримтлах нь улс орноо хүчирхэгжүүлэн үндэстнээ цэцэглүүлэн хөгжүүлэх зөв зам гэдгийг нэн гүнзгий ухаарсан юм. Энэ нь практикаас олсон дүгнэлт бөгөөд түүхийн туршлагыг дүгнэсний үр дүн мөн гэжээ.

     Хятад улс өөрийн хөгжлийн зорилтоо биелүүлэхэд энх тайван олон улсын орчинтой байхыг хүсэж байна. Хятад улс бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогоо эрс бат баримтлах болно гэж ерөнхий сайд Вэнь Жябао хэлсэн үгэндээ шууд тодорхой илэрхийлжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ,

      Олон улсын үйл хэрэгт бид үйл хэргийн байдлыг үндэслэн өөрийн магадлалтаа гаргаж, улс орны ашиг сонирхол болон дэлхийн ард түмний ач тусын төлөө бодолцож өөрийн байр сууриа тогтоодог. Ямар ч хүчнийг сохор балайгаар дагахгүй, ямар ч хүчинд бууж нугаран дагахгүй. Олон улсын харилцаанд Хятад улс эвсэлд нэгдэхгүй, нэн ч толгойлогч болохгүй, эвсэлд өнө үүрд нэгдэхгүй байж, толгойлогч болохгүй. Хятадын хөгжил бол энх тайван хөгжил, ямар ч хүнийг хохироохгүй бөгөөд ямар ч хүнийг заналхийлахгүй юм. Хятад улс хэзээ үүрд жанжлагч болохгүй. Хятад улс цэргийн хүчнээ зохистойгоор хөгжүүлэн хадгалж байгаа нь улс орны бүрэн эрх, нутаг дэвэсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө юм. Хятадын үндэстнүүдийн итгэл бахархал нь эдийн засгийн хөгжилт, нийгмийн шудрага байх, ард олны боловсрол болон ёс суртахууны хүчинд цогцолон байгуулагдсан юм. Хятад улс өөрийн хөгжлөөр дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлийг ахиулах болно гэжээ.

     Одоогийн банк санхүү, эрчим хүч, үр тариа гэх гурван хүнд том асуудалд чиглүүлэн ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Хятад улс хөгжиж байгаа хариуцлагатай улс болсны хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн өдөөлөг сорилтыг хамтаар аргацаах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\


1 2