• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 21:39:57    
Шэньжөү 7-р сансрын хөлөг сансарт хөөрлөө

CRI

      25-ы орой Хятадын Шэньжөү 7-р сансрын хөлөг амжилттай хөөрч гурван нисэгч маань хойшдийн хэдэн хоногт сансарт аялан шинжлэх ухааны олон төрлийн туршилт хийж, ирээдүйд сансрын станц байгуулахад бэлтгэл хийх болно. Шэньжөү 7-р сансарт хөөрсөн нь Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшил болон хөгжлийг ахиулах бөгөөд энэ нь мөн Хятадын бие даасан оюуны өмчийн эрхийн нээлт болон бүтээгдэхүүнтэй болохыг ахиулах болно.

     Шэньжөү 1-р –ээс Шэньжөү 7-р хүртэл Хятад улс нисэгчтэй сансрын хөлөгийн салбарт удаа дараа шинэ амжилтад хүрч, эрэн үеийн дэлхийн шинжлэх ухаан техникийн байдалд чухал үр нөлөө үзүүллээ. Нисэгчтэй сансрын хөлөг нь эрэн үеийн дэлхийн агаарын болон сансрын техникийн томоохон амжилтуудыг төвлөрүүлсэн байна. Хэрэв өндөр хөгжилтэй шинжлэх ухаан техник болон судалгааны хүчинлгүй бол нисэгчтэй сансрын хөлөг бүтээж чадахгүй, эдийн засгийн хүчирхэг хүчин чадал байхгүй бол ийм үнэ өртөг ихтэй ажил үйлсийг хөгжүүлж чадахгүй юм.

     Нисэгчтэй сансрын хөлөг бол улс орны цогцолбор хүчин чадал, шинжлэх ухаан техникийн хүчин чадлын тусгал мөн, Хятад улс сүүлийн жилүүдэд энэ салбарт маш олон амжилт олсон юм.

     Хятад улс нисэгчтэй сансрын хөлөг хөгжүүлж байгаа нь хүйтэн дайны үеийн АНУ болон ЗХУ-ын сансар дахь өрсөлдөөнтэй илт адилгүй байгаа юм. "Шэньжөү 7-р" сансрын хөлөгийн ерөнхий зохион төлөвлөгч ноён Жөү Жяньпин танилцуулж хэлэхдээ,

     Манай орны нисэгчтэй сансрын хөлгийн төсөл оройхон эхэлж, хүйтэн дайны үеийн АНУ болон ЗХУ-ын шиг их хэмжээний хүн хүч, санхүүгийн хүч, материйн хүч оруулж, улс орноос төвлөрүүлэн удирдаж сансар дахь өрсөлдөөн өрнүүлээгүй юм. манай орны нисэгчтэй сансрын хөлгийн төслийн цар хэмжээ зохистой байж, Хятадын байдалд тохирох юм гэжээ.

     Хятадын хөгжүүлж байгаа нисэгчтэй сансрын хөлгийн төсөл шинжлэх ухаан техник, эдийн засгийн ашигийн талаас илүү бодолхилсон юм. нисэгчтэй сансрын хөлгийн төсөл нь шинжлэх ухаан техникийн хөгжлийг дайчилан ахиулснаар барахгүй, ерөнхийлсөн чанартай тэргүүний техник болох тул орчин үеийн шинжлэх ухаан техникийн олон салбарын шинэ шинэ амжилтыг харуулж, шинжлэх ухаан техникийн олон салбарт шинэ хөгжлийн шаардлага дэвшүүлсэн байна.

1 2