• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 21:39:57    
Шэньжөү 7-р сансрын хөлөг сансарт хөөрлөө

CRI

     Одоогийн дэлхий дахинд нисэгчтэй сансрын хөлгийн төсөл нь шинжлэх ухаан техникийн хөгжлийг ахиулсан нь хүн бүхний мэдэж байгаа хэрэг юм. бидний өдөр дутамын хэрэглээний бодисоор авч хэлэхэд их олныг нисэгчтэй сансрын хөлгийн техникийг иргэний хэрэглээнд ашигласан байдаг. Жишээлэхэд, роботыг ашиглан эмчид туслан мэс засал хийлгэх техник бол даруй сансрын техникээс ирэлтэй. Сансрын нисэгчд зориулсан өндөр үр ашигтай, хямд ус цэвэршүүлэх системийг хөгжиж байгаа олон орон зээлдэн оруулж ашиглаж байгаа зэргийг дурдаж болно. Иймэрхүү жишээ олон байна. "Шэньжөү 7-р" сансрын хөлгийн гүйцэтгэх сансрын нисэгч задгай сансарт алхах явцад сансрын нисэгч бөхөөгийн гаднаас хатуу биет тослох материалын туршилтын бодис хураан авч, сансрын уудам эдгээр бодист ямар нөлөө үзүүлэхийг судлаж, материалын ашиглах хугацаа, чанарыг хэрхэн дээшлүүлэх асуудалаар цаашид судалгаа хийх болно.

     Үүний зэрэгцээ, нисэгчтэй сансрын нислэг нь мөн Хятадын холбогдох аж үйлдвэрийн хөгжлийг дагуулан дайчилж, анагаах ухаан, эм бэлдмэл, сансар судлал, шинэ материал, электрон, механикийн үйлдвэрлэл, нэхмэл, холбоо зэрэг олон салбарт бүр маш их бизнесийн аз тохиол хангаж, уламаар Хятадын эдийн засагт нааштай нөлөө үзүүлэх юм.

      Өргөн уудам сансар нь ерөөс асар их нууцлаг хүчинтэй байсаар ирсэн болохоор, хүн төрөлхтөн түүнийг хайн судлахыг оролдсоор ирсэн юм. Сансар огторгуйг хайн судлах нь мөн ч Хятадын хүн ардын хүсэл мөрөөдөл төдийгүй бүх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсоор ирсэн юм. Шэньжөү сансрын хөлгийн сансрын уудамд хайлт хийгээд олсон амжилт бол даруй бүх хүн төрөлхтний хамтын ололт амжилт болох юм. Шэньжөү 7-р сансрын хөлгийн ерөнхий зохион итөлөвлөгч ноён Жөү Жянпин хэлэхдээ, " Шэньжөү" сансрын хөлөг бол түүний төлөө бүх оюун чадлаа шавхсан Хятадын сансрын ажилтадынх, хүсэл мөрөдөл өвөрлөн хүлээсэн Хятадын хүн болгоных, " Шэньжөү 7-р бол мөн ч бүх хүн төрөлхтнийх юм гэжээ.

     Сансрын уудамд хайлт хийж, хүн төрөлхтний оршин амьдрах орон зайг өргөтгөх гэсэн бол хүн төрөлхтний урт хугацааны эрэл хүсэл мөн бөгөөд хөгжиж байгаа орон болсон Хятадын хариуцалга болох юм гэж би хувьдаа бодож байна. Бид одоогийн үүргээ биелүүлсэний дараа, улс орны бодит хүчинтэй зохицсон хөгжлийн алхаагаа хэвээр хадгалж, сансрын үйл ажиллагааны цаашдийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтнийг сансраас ч хол явуулж, нэн олон зүйлийг илрүүлүүлэх болно гэжээ.


1 2